Wantedly-Akiko-Naka-01
"Wantedly"-гийн үүсгэн байгуулагч Акико Нака

Өөрийн хөдөлмөр зүтгэлийг гарган Зүүн Азидаа нэр хүндийг олсон бизнес эхлэгч эмэгтэйчүүдийн төлөөллөөс танилцуулж байна. Япон улсын иргэн Акико Нака нь өвдгөө 34 настай “Wantedly”-гийн үүсгэн байгуулагч юм.

Нака нь Японы Киотогийн их сургуулийг дүүргэж, санхүүгийн “Goldman Sachs”, “Facebook” зэрэг маш өвөрмөц газруудад ажиллаж байсан юм.

Тэрээр ажил хайж буй иргэд болон ажил олгогчдыг уулзуулах, тэднийг цаг хугацаа алдахгүй уулзуулах “Wantedly” нэртэй ажил хайлтын сайтыг ажиллуулж эхэлжээ. Уг сайтын онцлог нь цалин болон хангамжийн талаар мэдээлэл огт оруулдаггүй бөгөөд зөвхөн ажлын байрны тодорхойлолт, ажил олгогчийн философи зэргийг л дэлгэдэг.

Тэрхүү мэдээлэл дээр үндэслээд ажил хайгчид нь өөрийн ажлын байрыг сонгож, түүнтэй нь компани санал нэгдвэл албан ёсны ажлын уулзалт бус, жирийн зочлох уулзалтыг хийдэг онцлогтой юм байна.

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here