"Uniqlo" брэндийн Сио Тадаши "эмэгтэйчүүдэд" тохиромжтой ажлыг тодорхойлов

Алдарт “Uniqlo” брэндийн үүсгэн байгуулагч, тэрбумтан Тадаши Янайгийн хэлж буйгаар CEO буюу захирлын ажил нь эмэгтэйчүүдэд илүү тохиромжтой гэнэ.

Тэрбээр өөрийнхөө бизнесийг залгамжлах хүнийг эмэгтэй хүн байгаасай гэж хүсч буйгаа ч нуугаагүй байна.

Энэ жил 70 настай Тадаши Янай нь Uniqlo сүлжээ дэлгүүрийн эцэг компани болох Fast Retailing-ын эзэн юм. Ноён Тадаши нь компанийнхаа 44 хувийг өөрөө болон гэр бүлийнхээ хамтаар эзэмшдэг бөгөөд түүний нийт хөрөнгө нь 29 тэрбум ам.доллараар хэмжигддэг.

Түүний “Bloomberg Japan”-д өгсөн ярилцлагад Тадаши нь CEO-гийн ажилд эмэгтэйчүүд илүү тохиромжтой, учир нь эмэгтэй хүн цөхөршгүй, тун шаргуу, деталь зүйлд ч анхаарлаа хандуулж чаддаг, гоо зүйн мэдрэмж өндөртэй хэмээн тодорхойлжээ.

Д.Жаргалсайхан

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here