Sony and Fujitsu
Sony болон Fujitsu хамтран Блокчейнд суурилсан датабааз нэвтрүүллээ

Японы үндэстэн дамнасан томоохон корпорацуудын нэг болох “Sony” нь мэдээллийн технологийн төхөөрөмж үйлчилгээний “Fujitsu фирмтэй” хамтран боловсролын чиглэлийн баримт бичгүүдийг аюулгүй хадгалах, баталгаажуулах датабааз буюу платформыг бий болгожээ.

Энэ талаар өнгөрсөн хоёрдугаар сарын 26-ны өдөр “Asahi Shimbun” агентлагт мэдээлсэн байна. Блокчейн технологид суурилсан уг датабаазын тусламжтайгаар хэлний ур чадварыг баталсан бичиг баримтуудыг хуурамчаар үйлдэх явдлаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.

Япон улсад суралцаж, түр болон байнгын оршин суугчийн статус авахын тулд гаднын улс орны иргэд хуурамчаар хэлний ур чадварын бичиг баримтууд үйлдэх явдал түгээмэл байдаг.

Гадаадын иргэд нь Япон улсад суралцахын тулд түр оршин суух зөвшөөрөл авахдаа Япон хэлний чадвараа илэрхийлсэн сертификаттай байхыг шаарддаг.

Тэрхүү хэлний ур чадварын сертификатыг дэлхийн өөр бусад улс орнууд дахь Япон хэлний төвүүд олгодог бөгөөд хуурамчаар үйлдэх нь олонтаа тохиолддог гэнэ.

Тэр байдлаас сэргийлэхийн тулд ийнхүү блокчейнд суурилсан нэгдсэн датабаазыг “Sony” болон “Fujitsu” нэвтрүүлж байна.

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here