Parasite-02
“Parasite” буюу Мөлжигч уран сайхны кино ТЭСРЭЛТ хийж байна

Өмнөд Солонгос улс түүхэндээ анх удаа кино урлагийн дээд шагнал гардуулах Оскарын наадамд нэр дэвшээд зогсохгүй, 6 номинацид өрсөлдөж байна. Сүүлийн үед та бидний дунд ихээр яригдах болсон “Parasite” буюу Мөлжигч уран сайхны киноны найруулагч Бон Жүн Хо нь дэлхийн кино урлагийн ертөнцөд тэсрэлт хийгээд байна.

Оскарын наадмын нэр дэвшигчдийг зарласан бөгөөд “Parasite” кино бүхэл бүтэн 6 номинацид нэр дэвшжээ. Хамгийн том шагналууд болох оны шилдэг кино, шилдэг найруулагч, шилдэг кино зохиол, шилдэг эвлүүлэг зэрэгт нэр дэвшсэн нь уран бүтээлийн чансааг харуулж буй.

Ер нь Өмнөд Солонгосын ч гэлтгүй, Азийн кинонууд Оскарын кино наадамд нэр дэвшин өрсөлдөх, ялалт байгуулах нь маш ховор. Ихэвчлэн “гадаад хэл дээрх шилдэг кино” номинацид л нэр дэвших тохиолдол байдаг.

Тэгвэл инээдмийн драм хэмээх төрөл жанрт багтаад буй Parasite уран сайхны кино нь Солонгосын кино урлагийн түүхэнд ийнхүү томоохон ахиц дэвшлийг гаргаад байна.

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here