nike-yoga-2019
"Nike" йогийн хувцасны цуглуулгаа дэвшилэт технологиор үйлдвэрлэв

Nike брэнд 2019 онд йогийн анхны цуглуулгаа танилцуулсан ба тэд энэ удаагийн өмсгөлийг бүтээхдээ Infinalon хэмээх дэвшилтэт технологиор бүтсэн цоо шинэ материал ашигласнаараа онцлог болжээ.

Хоёр жилийн турш хөгжүүлсэн Infinalon хэмээх материал нь өмссөн үед маш хөнгөхөн мэдрэмж төрүүлж, дасгал хийхэд хамгийн тухтай, зөөлөн мэдрэмжийг өгөх болно гэдгийг брэндийн зүгээс онцлоод байгаа юм.

Шинэ цуглуулгад саармаг өнгийн футболка, шоорт, леггинс, бэлтгэлийн цамц, боди багтсан байна. Харин үнийн хувьд эдгээр өмсгөлүүд нь 35-110 ам.долларын үнэтэй ажээ.

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here