google-hailtiin-system
GOOGLE хайлтын системд бүртгүүлснээр...

Эрхэм та өөрийн үйл ажиллагааг илтгэсэн вебсайтаа хийсэн бол Google-н хайлтын системд бүртгүүлэх нь танай сайтыг google-с илүү хурдан мэддэг болход чухал нөлөөтэй. Вэб сайтаа хайлтын системд бүртгүүлснээр интернет орчноос үнэгүй урсгал авах боломжоо нээж байгаа хэрэг юм.
Хайлтын системийн оновчлол бүхий блог тогтмол вэб сайтдаа оруулж байх нь хайлтын систем дэх байр суурийг нэмэгдүүлдэг билээ.

Google-н хайлтанд вебсайтаа бүртгүүлэх заавар

1. https://www.google.com/webmasters/#?modal_active=none хаягаар орж өөрийн google хаягаар нэвтэрч орно.

2. Add property дарна

3. Вэб сайтын домэйн хаягаа http://www.websitener.mn/ оруулаад Add дарна.

4. Вэб сайтыг эзэмшигч гэдгээ google-д баталгаажуулна.Доорхи кодыг хуулж аваад вэб сайтынхаа зохих газар /5-г харна уу/ хуулж байрлуулаад Verify дарна.
5. Wix ашиглан вэб сайтаа хийсэн бол вэб сайтдаа өөрчлөлт хийх горим дэх цэсний Site/Site manager дарна. SEO хэсэгт даран Header Code-Meta tags хэсэгт хуулж авсан кодоо оруулсны дараа Publish хийнэ.

6. Амжилттай баталсан бол дараах байдлаар мэдэгдэх ба continue дарна

7. Crawl/Sitemaps дарна.

8. Баруунд дээд ADD/TEST SITEMAP дараад sitemap.xml –г тухайн хэсэгт бичээд Submit дарна.

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here