Galaxy-s10
"Galaxy S10" утас криптовалютын үндсэн функцтэй бүтээгджээ

Самсунг компанийн “Galaxy S10” ухаалаг утас нь криптовалютын функцуудын онцлог шинжүүдтэй байх тухай мэдээлэл цацагдлаа.

Орон нутгийн цагаар өнгөрч буй долоо хоногт АНУ-д “Galaxy S10” утасны танилцуулга мэдээлэл олонд ил боллоо.

Гэхдээ тэрхүү танилцуулгын үеэр криптовалютын хувийн нууц түлхүүр мэдээллүүдээ нууцлах, хадгалах функцийг зүгээр дурдаад өнгөрчээ.

Тэгвэл өнөө өглөө “CoinDesk Korea”-гийн зүгээс Сөүл хотын Сеочо-гүд орших төв салбар дэлгүүрт шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулахад нь байлцжээ.

Galaxy S10
“Galaxy S10” ухаалаг утас нь криптовалютын функцуудын онцлог шинжүүдтэй

“S10” дээр суурилагдах “Blockchain Keystore” аппликейшны тусламжтайгаар хэрэглэгчид криптовалютаа аюулгүйгээр хадгалах боломжтой гэнэ.

Уг үндсэн функцын дагуу хэрэглэгчид төлбөр тооцоог криптогоор хийх, төлбөрөө төлөх, дижитал гарын үсгээ ашиглах, крипто хадгалах, шилжүүлэх зэрэг үйлчилгээг авна.

Мөн датаг аюулгүй байдлаар түгээх, даатгал болон гэрээний баталгаажуулалт хийх, контентын зохиогчийн эрхийн менежмент, контентыг шууд хуваалцах, дижитал өмчийн менежмент, гүйлгээ шилжүүлэг зэрэг олон үйлдлийг гүйцэтгэнэ.

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here