Forbes сэтгүүл
Forbes сэтгүүл

Америкийн санхүү эдийн засгийн Forbes сэтгүүл Азийн бүс нутгийн хамгийн нөлөө бүхий 5 компанийг нэрлэсэн байна. Тус сэтгүүлийн зүгээс өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт гаргасан уг жагсаалтанд

  • Өмнөд Солонгосын Самсунг
  • Японы Тоёота Мотор
  • Сони
  • Энэтхэгийн HDFC банк
  • Хятадын Алибаба Групп гэсэн эдгээр таван компаниуд багтсан байна.

Forbes сэтгүүлээс дээрхи таван компанийг Азийн бүс нутгийн эдийн засагт мэдэгдэхүйц нөлөө үзүүлж, бүс нутгийн хөгжилд өндөр хувь нэмэр оруулсан гэж онцолжээ.

Мөн тус сэтгүүлээс Өмнөд Солонгос улс, Хонконг, Тайвань арлуудыг Азийн эдийн засгийн өсөлтөнд үлэмж нөлөө үзүүлсэн хэмээн онцолж, Азийн эдийн засгийн “3 бар” хэмээн цоллон нэрлэсэн байна.

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here