mongol-emegtei-forbes
"Forbes" сэтгүүлээс Монгол бүсгүйг онцоллоо

Монгол эмэгтэй дэлхийн алдарт Forbes сэтгүүлээс гаргадаг “30 нас хүрээгүй 30 алдартан” шалгаруулалтад багтсан байна.

“Forbes 30 under 30” шалгаруулалтыг хийхдээ урлаг/энтертейнмент, спорт, санхүү/хөрөнгө оруулалт, медиа /маркетинг, худалдаа, технологи, аж үйлдвэр, эрүүл мэнд/шинжлэх ухаан, нийгэмд үзүүлэх нөлөөлөл зэрэг нийт 10 номинац тус бүрт нь шалгаруулдаг байна.

Энэ жил Азийн бүс нутгаас 300 залуухан энтрепренерийг шалгаруулсан бөгөөд үүнд Батцэнгэлийн Болор-Эрдэнэ багтжээ.

Түүнийг онцлохдоо,

Болор-Эрдэнэ нь Монгол улсын засгийн газрын Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргаар ажилладаг, энэ албан тушаалд очсон анхны эмэгтэй, хамгийн залуу хүн юм. Засгийн газрын кабинетын хамгийн залуу удирдагч тэрбээр Монгол улсыг 5 жилийн дотор дижитал үндэстэн болгох төлөвлөгөөг боловсруулсан нэгэн. Ажлаа авсан эхний сарууддаа Болор-Эрдэнэ нь “E-Mongolia” платформыг санаачлан эхлүүлсэн нь төр засгийн 181 чухал шаардлагатай үйлчилгээг олон нийт амар хялбараар авахад тусалж байгаа юм.

Хөдөө нутагт өссөн тэрбээр “Girls for Coding” програмыг санаачилсан нь хөдөө орон нутгийн залуухан охид кодчилол суралцахад нь дэмжлэг үзүүлэх, дадлагажуулах зорилготой. Болор-Эрдэнэ нь Оксфордын их сургуулийг нийтийн удирдлагын чиглэлээр дүүргэж, Дэлхийн Банк, НҮБ, Азийн Хөгжлийн Банк зэрэг томоохон байгууллагад ажиллаж байжээ

хэмээн бичсэн байна.

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here