"Загварын бэлэг тэмдэг"-ээр Женнифер Лопес тодорлоо

“CFDA Awards” хэмээх Америкийн загвар зохион бүтээгчдийн зөвлөлөөс зохион байгуулдаг шагнал гардуулах ёслолын арга хэмжээг сарбарынхан гэлтгүй урлаг соёлын бүхий л томчууд чих тавин чагнадаг.

Тэгвэл уг ёслолын арга хэмжээний хүндэт шагналыг БАРБИ ХҮҮХЭЛДЭЙ хүртэхээр боллоо. Тэргүүн дээд шагнал болох энэхүү шагналыг өмнө нь Мишель Обама, сэтгүүлч Глория Стайнем нар хүртэж байсан удаатай.

CFDA 2019
“CFDA 2019 “арга хэмжээний хүндэт шагналыг БАРБИ ХҮҮХЭЛДЭЙ хүртлээ

Энэ жилийн “CFDA” шагнал гардуулах ёслолын шилдгүүд тодроод байна. Шилдэг дизайнерууд ба уран бүтээлчдийг тодруулдаг уг наадмын “Хүндэтгэлийн шагнал”-ыг Барби хүүхэлдэй өөрийн хувцас загварын салбарт оруулсан хувь нэмрийн төлөө хүртсэн бол, дуучин Женнифер Лопес “Загварын бэлгэ тэмдэг”-ээр шалгараад байна.

CFDA 2019
Жүжигчин, дуучин Женнифер Лопес сүйт залуу бэйсболын тамирчин aсан Алекс Родригесийн хамт CFDA 2019

Түүнчлэн Жанкарло Жаметти, Валентино Гаравани нарын нэрэмжит “Оны шилдэг олон улсын дизайнер” шагналыг Alexander McQueen брэндийн бүтээлч захирал Сара Бертон хүртлээ.

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here