avatar-2
'AVATAR' кино БНХАУ-ын зах зээлээс 12 сая долларын ашиг олжээ

2019 оны дөрөвдүгээр сарын 26-нд нээлтээ хийсэн “Avengers: Endgame” кино бүх цаг үеийн хамгийн их ашиг орлого олсон “Avatar” бүтээлийн амжилтыг эвдэх зорилготой байсан ч “Aladdin”, “John Wick – 3”, “Godzilla: King of the monsters”, “Pokemon: Detective Pikachu”, “X-men: Dark Phoenix” зэрэг кинотой ойролцоо хугацаанд үзэгчдэд хүрснээр ашиг орлого нь буурсан байдаг.

Тухайн үед бүх цаг үеийн хамгийн их ашиг орлого олсон кино жагсаалтыг 2009 онд нээлтээ хийсэн “Avatar” бүтээл хоёр тэрбум 789 сая ам.доллараар тэргүүлж байсан билээ. Харин хоёрдугаарm Жэймс Камероны найруулсан 1997 онд үзэгчдэд хүрсэн “Титаник” кино хоёр тэрбум 187 сая ам.доллараар жагсаалтыг өнгөлж байв.

Ийн 2019 оны долдугаар сарын сүүлээр “Avengers: Endgame” кино хоёр тэрбум 790 сая ам.долларын ашиг олсноор бүх цаг үеийн хамгийн их ашиг орлого олсон киногоор тодорч ах, дүү Руссо Жэймс Камероны “хаанчлал”-ыг нурааснаас гадна Жэймс Камерон “тахимаа өгч”, “Avengers: Endgame” кино бүх цаг үеийн хамгийн их ашиг орлого олсон киноны жагсаалтыг хаанчилж эхэлсэнд баяр хүргэе” хэмээн кино багийнханд нь мэндчилгээ илгээж байсан юм.

Тэгвэл “Avatar” кино энэ сарын 12-ноос эхлэн дэлхийн хамгийн том кино зах зээл буюу БНХАУ-ын кино театруудад гарч эхэлсэн. Түүнчлэн “Avatar” кино Хятадын зах зээлээс 7.4 сая ам.доллар олоход л эргэн бүх цаг үеийн хамгийн их ашиг орлого олсон кино болох байсан билээ.

Тэгвэл өчигдрийн /2021-03-15/ байдлаар тус бүтээл урд хөршийн зах зээлээс 12 сая ам.доллар олсон бөгөөд “Avengers: Endgame” кинонд булаалгасан амжилтаа хэдийн эргүүлэн авчээ.

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here