apple
Сайжруулсан процессортой таблетын шинэ загвараа дэлгэнэ

“Apple” корпораци “iPad Pro” цувралаа шинэчилж, сайжруулсан процессортой таблетын шинэ загвараа дөрөвдүгээр сард танилцуулахаар төлөвлөж байна.

Уг шинэ загварын таблетын процессорын үзүүлэлт нь сайжирч, камер нь өөрчлөгдсөн байна. Шинэ загвар нь одоогийн “iPad Pro”-той зарим талаараа ижил төстэй аж.

Шинэ төхөөрөмжийн туршилтын явцад хөгжүүлэгчид “Thunderbolt” технологийг ашиглажээ. Энэ нь нэмэлт монитор, гадаад хатуу диск, бусад дагалдах хэрэгслийг холбох боломжтой болгох юм.

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here