green-book
60 сая ам.доллар цуглуулж чадсан "Green Book" УСК

Арьс өнгөөр ялгаварлан гадуурхал хүчтэй байсан Америкт 1960-аад онд тун хачирхалтай үйл явдал болсон нь боловсролтой чинээлэг хар арьст эр боссын суудалд, харин ширүүн дориун цагаан арьст эр түүний жолооч, үнэнч найзын үүргийг гүйцэтгэсэн түүхэн үйл явдал билээ.

Хар арьст хүн бусдын адил цэнгээний газар, хоолны газраар үйлчлүүлж болдоггүй, зөвхөн харуудыг орохыг зөвшөөрсөн ядруухан газруудад л орох эрхтэй, цагдаа нарын анхааралд тогтмол өртөж, тэдний дарамт шахалтанд байсан үеийг тун чадварлагаар үзүүлжээ.

Энэ жилийнОскарын кино наадмын шилдэг кино төрлийн шагналд хүчтэй өрсөлдөөн үзүүлэх магадлалтай кино бол “Green Book” буюу Ногоон ном гэх кино юм.

АНУ-ын үндэсний кино судлалын хүрээлэнгээс 2018 оны хамгийн шилдэг кино хэмээн тодруулаад буй “Green Book”-т Холливудын шилдгүүд болох Махершала Али, Вигго Мортенсен нар тогложээ.

Green Book
“Green Book”-т Холливудын шилдгүүд болох Махершала Али, Вигго Мортенсен нар тоглосон байна.

Киноны үйл явдлын хувьд дээр хэлсэнчлэн бодит түүхээс сэдэвлэсэн онцлогтой. Африк гаралтай төгөлдөр хуурч Дон Ширли нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлээрээ олонд танигдсан Америкийн өмнөд нутгуудаар аялан тоглолт хийх болоход жолоочийн хэрэгцээ шаардлага гардаг. Ингээд Нью-Йорк хотын цэнгээний газруудад ихээхэн зартай зодоонч эр болох “Тони Лип” хочит Франкиг хөлсөлдөг.

Хэзээний харуудад дургүй, тэдэнд хүнлэг ёсоор хандах ёстой гэдэг эхнэрийнхээ үзэл бодлыг таашаадаггүй боловч, эхнэртээ ухаангүй хайртай Тони урт удаан аялан тоглолтын явцад ертөнцийг үзэх үзэл, хүн хүнээ гэх сэтгэл, авьяас ур чадварыг үнэлэх үнэлэмждээ томоохон өөрчлөлтийг хийж чаддаг.

23 сая ам.долларын зардлаар бүтээгдсэн уг кино одоогийн байдлаар 60 сая ам.долларын орлогыг цуглуулаад байна.

Green Book

Тун саяхан болж өнгөрсөн Алтан Бөмбөрцөг кино наадамд хамгийн олон буюу 3 төрөлд ялалт байгуулсан “Green Book” уран сайхны кино нь 91 дэх удаагийн Оскарын шагнал гардуулах наадмын 5 номинацад нэр дэвшээд байна.

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here