Мода монголоор дуусдаг биш, монголоор эхэлдэг болсон гэхэд хилсдэхгүй болжээ. Монголын загварын салбар эрчимтэй хөгжиж дэлхий дахинд монгол брэнд хэн хүний анхаарлыг татах болоод удаж байна. Хувцас загварын ертөнц гэдэг ойлголт дотроо маш олон төрөл зүйлээс бүрдэж байна. Жижиг хэр нь өөрийн гэсэн өвөрмөц донж төрхийг бүрдүүлдж чаддаг шидэт зүйл нь яах аргагүй жижиг хэрэглэл буюу аксесуар мөн.
Тэрхүү жижиг хэрэглэлийн сул орон зайг гайхалтай мэдэрч, монгол эмэгтэйчүүдийн эрхэмсэг донж, гоо байдлыг илэрхийлэх торго дурдан алчуурыг Монгол брэнд болгож чадсан Ялгуун брэндийг бид энэ удаад онцолж байна.

Үндэсний хувцасны уламжлалт элементүүдийг орчин үеийн уур амьсгалд оруулснаар дахин давтагдашгүй имидж бүрдүүлэн эх нутагтаа хийгдсэн торгон утсаар, дотооддоо үйлдвэрлэл явуулдаг Yalguun Accessories брэнд торгон алчуурыг тансаг хийцтэй атлаа өдөр тутмын хэрэглээ болгож чаджээ.

Yalguun Accessories брэндийн үндсэн бөгөөд анхдагч бүтээгдэхүүн бол торгон алчуур юм. Хувцаслах урлаг нь тухайн хүний ажил амьдрал цаашлаад ололт амжилтад хүртэл нөлөөлөх болж. Дэлхийн өнцөг булан бүрт өөрийн гэсэн өвөрмөц шийдлээр хувцасладаг, загварын өндөр мэдрэмжтэй бүсгүйчүүдийн нэгэн дуугаар сонгох аксесуар нь АЛЧУУР байдаг. Өнгөлөг мөнгөлөг, цоглог, намбалаг, тансаг, уран яруу алчуурын ачаар тэд өдөр тутмын хувцаслалтдаа өнгө нэмж, хэвшмэл зүйлээс зайлсхийсээр байна.

Гагцхүү тэрхүү орон зайг ухаалгаар мэдэрч, эрхэмсэг донж төрхийг хормын дотор бүрдүүлэх Ялгуун брэндийн алчуур шидэт дохиур мэт.














Yalguun Accessories-ийн хамгийн том онцлог бол тэд Монголд хийгдсэн торгон утсаар, дотооддоо үйлдвэрлэл явуулдаг.
“Хүр хорхойноос гаргаж авдаг торгон утас нь хүмүүн бидэнд байгалиас заяасан эрхэм эрдэнэсийн нэг юм” хэмээн тус брэндийн төлөөлөгч бидэнд хэллээ. Монголын эрхэмсэг хатад, эгэл гэр бүлийн аж ахуй, байгалийн гоо үзэсгэлэнг торгон материал дээр буулгадаг энэ брэнд нь хамгийн сүүлийн үеийн техник, технологи ашиглан, чанартай бүтээгдэхүүн гаргаж байна.

Өргөн сонголт дундаас өөрт таалагдсан загварыг тав тухтай орчинд сонгох боломжийг олгосон шинэ дэлгүүр нь мөн улсыг маань зорин ирсэн гадаад жуулчдад Монгол өв, соёлыг сурталчлах давуу талтай хийгджээ.




Монголд хүрэлцэн ирэх олон мянган жуулчдад улсынхаа түүх, соёлыг агуулсан чанартай бүтээгдэхүүн болсон нь сайшаалтай. Монгол өв уламжлалыг хадгалсан тансаг Алчуурыг эх орныхоо бүсгүйчүүдэд хэрэглэх боломжийг олгож цаашлаад дэлхийд Монгол өв соёлыг сурталчилан түгээж байгаа Ялгуун брэндийн хамт олонд амжилт хүсье.




