Shatahuunaa awaad aylaarai
Шатахуун аваад Япон орноор аялах боломжтой

Автомашиндаа шатахуун аваад, арлын Япон орноор аялах азтан болох ховорхон боломжийг “Петровис” групп олгож байна.

Тодруулбал, Монгол орон даяар бүх аймаг, суманд байрлах Петровисийн 400 гаруй шатахуун түгээх станцаас худалдан авсан шатахууныхаа 20 мянган төгрөг тутамд “Аялалд гаръя” урамшуулалт хөтөлбөрт оролцох эрхтэй болох юм.

21 аймаг бүрээс нэг, Улаанбаатар хотоос 9 азтан тодорно

Өнгөрсөн жил Петровис группээс “Замд гаръя” урамшуулалт хөтөлбөрийг гурван үе шаттай зохион байгуулж, 12 хүнд автомашин бэлэглэж байсан бол энэ удаад 20 мянган төгрөгөөр Япон орноор аялах шинэ хөтөлбөрөө эхлүүлжээ.

Хөтөлбөр хоёр сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд 30 азтан секундээр хэмжигдэх хэмнэлтэй хөл нийлүүлэн, технологийн дэвшил, Японы ард түмний соёл, уламжлалтай танилцах эрхтэй болно.

21 аймаг бүрээс нэг, Улаанбаатар хотоос 9 азтан тодорч, долдугаар сарын Нагоя башёг үзэх, Япон улсад 5 өдөр, 4 шөнийн аялал хийх эрхтэй болохоос гадна урамшууллын хугацаанд 200.000, 100.000 төгрөгийн шатахууны эрх, RedPoint-ийн 100, 200 мянгын эрхийн бичгийн эздийг тодруулах юм байна.

Аяллын болон бүртгэлийн талаар “Петровис” группийн маркетингийн менежер Б.Лхагва-Од “Аймаг бүрээс нэг хэрэглэгч, Улаанбаатар хотоос шалгарсан 9 хэрэглэгч долдугаар сарын 11-15-ны хооронд 4 шөнө, 5 өдрийн аяллыг хийнэ. Ингэхдээ Токио болон Нагоя хотоор аялах бөгөөд Нагоя башёг үзэх юм.

Хэрэглэгчид 20 мянган төгрөгөөс дээш худалдан авалт хийгээд НӨАТУС-ын баримт дээр байх 10 оронтой Redpoint-оо гурван аргаар бүртгүүлэх боломжтой.

Нэгдүгээрт www.redpoint.mn сайтаар орж, redpoint код оруулах хэсгээр,

хоёрдугаарт redpoint аппликэйшнээр,

гуравдугаарт апп болон вэбээр бүртгүүлэх боломжгүй бол 130360 тусгай дугаарт 10 оронтой redpoint-оо мессежээр бүртгүүлнэ” гэлээ.

Урамшуулалт хөтөлбөр 2018.03.26-наас 2018.05.31-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд зургадугаар сарын 3-ны өдөр 18.00 цагаас Боловсрол телевизээр азтануудаа тодруулна. Та урамшуулалт хөтөлбөрт хэрхэн хамрагдах талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.petrovis.mn вэбсайтаас авах боломжтой.

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here