jemma-chan-03
Хятад гаралтай Англи жүжигчин Жемма Чан

Хэрэв та “Crazy Rich Asians” киног үзсэн бол маш цэвэрхэн Бритиш дуудлагатай, гуалиг биетэй, гоо үзэсгэлэнт эрхэмсэг бүсгүйн дүрийг санаж байгаа биз ээ.

Кинон дээрээ ч, амьдрал дээрээ ч загварын өвөрмөц дүр төрхийг бүрдүүлж чадсан уг бүсгүйг Жемма Чан гэдэг.

Дэлхийн шоубизнесийн ертөнцийнхөн 2019 оныг Жеммагийн хувьд оргил жил нь болно хэмээн таамаглаж байна.

Jemma-chan
Жүжигчин Жемма Чан

Өнгөрсөн онд дэлгэцийн супер хит болсон “Галзуу баян Азиуд” кинонд тоглож, олон улсад ихээхэн танигдсан тэрбээр 2019 он гараад уран бүтээлийн карьертаа олз омог дүүрэн байгаа юм.

Алдарт Esquire сэтгүүлийн 2 дугаар сарын дугаарын ковероор сонгогдсон Жемма Чан нь кино карьерын хувьд ч ихээхэн амжилттай байна.

Тухайлбал Маргот Робби, Саорси Ронан нартай хамтран “Mary Queen of Scots” уран сайхны кинонд тоглосноос гадна, тун удахгүй нээлтээ хийх “Captain Marvel” супер баатрын сэдэвтэй киногоор үзэгчидтэй уулзах юм.

Марвелын үнэнч фанатууд болон кино сонирхогчдын зүгээс асар их хүлээлттэй байгаа “Captain Marvel” уран сайхны кинонд Крий үндэстний мэргэн бууч бүсгүйн дүрийг Жемма бүтээгээд байна.

marvelcaptain
Captain Marvel уран сайхны кино

Энэ жил 36 настай Жемма Чан нь Английн Лондон хотноо мэндэлсэн бөгөөд ээж нь Хятадын дүрвэгч, аав нь Хонконгт төрсөн нэгэн ажээ.

Тэрбээр Оксфорд дахь Воршестерын коллежийг хуулийн чиглэлээр дүүргэж, Лондоны тайз драмын сургуульд жүжигчнээр суралцжээ. Хятад гаралтай Англи жүжигчин, загвар өмсөгч Жемма Чаны биеийн өндөр нь 174 см, жин нь 58 кг юм байна.

Магадгүй та бүхэн түүний амьдрал, уран бүтээл, ертөнцийг үзэх үзэл, Барууны кино урлагийн салбарт байдаг төрөлжихийн талаар дэлгэрэнгүй ярилцлагыг уншихыг хүсвэл, 2 дугаар сарын Esquire Singapore сэтгүүлийг захиалаарай.

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here