Өөрчлөлтийн хүчийг мэдэр!!!
Өөрчлөлтийн хүчийг мэдэр!!!
Бид өөрчлөлтийн тухай их ярьдаг. Эмэгтэйчүүд бид ялангуяа 35-аас дээш насныхан бүр их ярьдаг. Амьдрал нэг хэвийн үргэлжилж, заримдаа юу хүсээд байгаагаа ч мэдэхгүй болох үе бидэнд ирдэг.
Яг одоо байгаа амьдралдаа сэтгэл дундуур, бүр тэрчлэн одоо байгаагаа тэр чигээр нь өөрчлөхийг хүсч буй хүмүүс ч олон байдаг. Тэрчлэн амьдралын аливаа асуудлуудад сөхөрч давж гарч чадахгүй болтлоо эвлэрэх ч тохиолдол бий. Тэгвэл та үнэхээр хүсч буй үр дүнгээ харахыг хүсч байвал одоо байгаа өөрийгөө өөрчлөхөөс өөр арга зам үгүй юм. Бид өөрчлөлтөнд хандахдаа “эхлээд нөхөр өөрчлөгдвөл, ээж аав маань үүнийг ойлгодог болчихвол, нөхөр архи уухгүй болох юм бол, хүүхэд маань өмнөөс хэрэлдээд байхгүй болчихвол” гэх мэтээр өөрөөсөө бүх зүйлийг холдуулахыг хичээдэг. Хамгийн халуун бөгөөд үнэн байдал өөрт байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөрчлөлт эхэлдэг. Өөрчлөлт гэдэг бол үйл явц гэдгийг бүү мартаарай. Өөрчлөлт гэдэг нь бас шийдвэр гэдгийг санах хэрэгтэй.
uurchlultiig meder
Өөрчлөлтийн хүчийг мэдэр!

Бид ямар нэгэн сургаалт үгс, зөвлөмжүүд, хэрэгтэй мэдээ, мэдээллийг сонсоод “ямар сайхан үнэн үг вэ, үнэхээр тийм шүү, яг тэгэх юмсан” гэх мэтээр шүүрс алдан суудаг. Энэ бол эдгээр зүйлд бидний уураг тархи, оюун ухааны зүгээс өгч буй хариулт юм. Харин бид энэ бүхнийг амьдралдаа үнэхээр хэрэгжүүлж чаддаг билүү? Маш олон хүн сэтгэлзүйн онол, тайлбар, зөвлөмжүүдийг унших, сонсох дуртай байдаг. Гэхдээ чухамдаа амьдрал дээрээ тэдгээрийг аваад хэрэгжүүлж, амилуулдаг нь хэр билээ? Тэгвэл өөрчлөлтийг хийхэд оюун ухаан дангаараа хангалтгүй юм. Бид зүрх сэтгэлдээ үүнийг хүлээн авч, баттай шийдвэр гаргаагүй тохиолдолд өөрчлөлтийн тухай санахын ч хэрэггүй. Шийдвэр гаргах амархан мэт санагдаж болох юм. Түүнийг бичиж тэмдэглээд, хайртай хэн нэгэндээ амлалт өгөөд л болох мэт заримд нь санагдаж мэдэх л юм. Гэвч зүрхнээс гараагүй шийдвэр жинхэнэ шийдвэр биш байдаг билээ. Өөрчлөлийг хийж чадах хүн бол зөвхөн та. Өөр хэн ч биш. Хэн нэгэн юм уу, аливаа нэгэн шидэт хүч үүнийг хийхгүй. Та өөрөө л хийж чадна. Хамгийн гол нь та өөрөө өөрчлөлтийг хүсэх хэрэгтэй. Таны хүсэл зоригоос бүх зүйл хамаарна.

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here