3d-haniin-tsag-10
Өлзий хээн дизайнтай "3D ханын цаг" мэндэллээ

    Үндэсний өвөрмөц брэнд мэндэлжээ. Үндэсний өв соёлоо хадгалж үлдэхэд уг бүтээл маш том үүрэг гүйцэтгэх аж. Гэрийн тань хоймрыг чимэх Монгол бичгийн ТООТОЙ 3D ханын цаг албан ёсоор худалдаанд гарсан байна. Өнгөний сонголт  хар,  алтлаг,  мөнгөлөг гэсэн өнгөний сонголттой ажээ.  

Ханын цагандаа “ӨЛЗИЙ” хээг байршуулсан учириай. Өлзий хээ нь зуун зууны туршид Монголчууд бидний амьдрал ахуй, гоёл чимэглэл, эд хэрэглэлдээ хэрэглэж ирсэн бэлгэдэл зүй өндөртэй хээ дүрс юм.

 

Монголчууд морьдоо ихэд дээдлэн шүтдэг байсан ба 6 насны морь дотроос соёолон морины идэр нас, хүч чадлыг дээдлэн бэлэгддэг байжээ. Соёолон морийг дээрээс нь давхиж явааг дүрслэн урд, хойд дөрвөн туурай, толгой, сүүл хэсгээс Өлзий хээ бүтсэн гэсэн хувилбар байдаг.

Тус хээ нь эзэндээ баяр жаргал, эд баялгийг дуудан, урт удаан наслахыг бэлгэддэг учир эрт дээр үеэс Монголчууд гэрийн эд хэрэгсэл, гоёл зүүлт, хувцас эдлэлдээ өргөн хэрэглэсээр ирсэн уламжлалтай.


Айл гэрийн авдар, үүд хаалга, хашаа зэрэгт оруулсан байдгийн учир нь тухайн айл, цаашлаад улс гүрэнд өвчин зовлонгүй, дайн дажингүй, хулгай дээрэмгүй байхыг бэлгэдэн домнодог байжээ.

Өлзий хээг сайн ажиглавал дотроо “Хас” хээг багтаасан байдаг ба энэхүү хээ нь хулгай, хар, цагаан хэл амыг домнодог домтой ч гэлцдэг. Мөн “Хас” хээг эрт үеэс Монголчууд хэрэглэж байсныг ӨМӨЗО-ны Монгол хээ судлаач профессор, доктор Чулуун судалгаандаа баталсан байдаг.

Гол хэсэгт байрлах Ромбо дүрс нь аливаа гаднаас ирэх муу энергийг дотогш нь оруулдаггүй, гадагш буцаадаг увдистай тэмдэгт бол Өлзий хээний уялага буюу эхлэл төгсгөлгүй үргэлжилсэн зураас нь урт удаан наслах, хэзээд төгсгөлгүй сайны дээд өлзий учралыг ерөөн бэлгэддэг байна.

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here