hair-accessories-2018
Өвөрмөц донжийг бүрдүүлэх үсний аксесуарууд...

~Өвөрмөц донжийг бүрдүүлэх үсний аксесуарууд…~

Бүсгүй хүн угаас гоё сайхан байхаар заяагдсан улс. Байгалиас өгөгдсөн гоо сайхан байдлаа аксесуар болон жижиг хэрэглэл ашиглан өвөрмөц, донжтой дүр төрхийг бүрдүүлэх боломжтой.

Ингээд өнөө цагт трэнд болж буй үсний хавчаар, обруч, боолт болон үсний аксесуаруудын тухай мэдээллийг хүлээн авна уу…

Даавуун боолт

Даавуун материалаар бүрхэгдсэн резинэн боолтууд Mansur Gavriel ба Balenciaga брэндүүдийн ачаар эргээд бидний анхааралд өртсөн. Стилистүүд үсээ маш энгийн байдлаар толгойн доод хэсэгт сул боохыг зөвлөж байна.

daawuun-boolt
hair accessories 2018

Обруч

Tom Ford-ын санал болгосон шиг хар өнгийн маш өргөн обруч задгай тавьсан эсвэл боосон гээд ямар ч үс засалтанд сайхан зохино. Мөн Prabal Gurung-ийн шоу дээрх шиг зиг заг хэлбэрийн обруч бидэнд 90-ээд оны минимал стилийг хэрэгжүүлэхэд тусална.

hair accessories 2018
hair accessories 2018

“Аалзан” хавчаар

80 ба 90-ээд онуудад алдартай байсан “аалзан” хавчаарыг Redken брэндийн бүтээлч захирал Гвидо Палау Alexander Wang-ын загварын шоуны үеэр тайзнаа гаргаснаар эргээд моданд орууллаа. Үсээ хойш гөлгөр болгон самнаж, том хэмжээтэй “аалзан” хавчаараар тогтоох нь хамгийн загварлаг шийдэл байх болно.

aalzan-hawchaar
hair accessories 2018

Шигтгээтэй хавчаар

Шигтгээтэй төмөр хавчаарууд ямар ч хэлбэр, хэмжээтэй байж болно. Dolce & Gabbana брэндийн загварын шоу дээрх шиг урт нарийхан, эсвэл Ashley Williams брэндийнх шиг сонирхолтой үг хэлбэрийн гээд энэ улирлын сонголт маш өргөн байна.

shigtgeetei-hawchaar-usnii-goyol
aalzan-hawchaar

Хатгадаг хавчаар

Өмнө нь бид үл үзэгдэх зориулалттай, илүү дутуу детальгүй хатгадаг хавчаараар үсээ тогтоодог байсан бол шинэ улиралд хавчаар тань эсрэгээрээ анхаарал татам, гоёмсог байх учиртай.

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here