pandorra-mongolia-2019
Үнэт эдлэлийн ертөнцөд жин дарах 'Pandora' Монголд...

Давтагдашгүй хийц, дэлхийн үнэт эдлэлийн мастеруудын гар аргаар хийсэн деталиуд, өндөр чанарыг шингээсэн алт, мөнгөн бүрдэл хэсэг бүхий “Pandora”-гийн үнэт эдлэл дэлхийн 100 гаруй оронд салбараа нэсэн байдаг аж.

Дэлхийн олон бүсгүйчүүдийг гоо үзэсгэлэнгийн илэрхийлэл болсон “Pandora” брэндийн бугуйвч Монгол бүсгүйчүүдийн ч сонирхлыг ихээр татаж байгаа билээ. Тиймээс үнэт эдлэлийн ертөнцөд жинтэй хувь нэмэр эзэлдэг “Pandora” брэнд намрын шинэ коллекцоо Шангри-Ла худалдааны төвд танилцууллаа.

Намрын коллекцын танилцуулгын үеэр хийлч Ч.Дэлгэрцэцэг хийл хөгжмийн яруу эгшиг, Ди жи Уна электро-хаус хөгжмийн хэмнэлээр зочдыг хөглөлөө.

~Үнэт эдлэлийн ертөнцөд жин дарах ‘Pandora’ Монголд…~

Мөн үеэр дуучин Ану, Модель Төгс, Энэрэл, Дуучин Номин, влоггер Jason&Jayel зэрэг олны танил эрхмүүд уригджээ.

Намрын коллекцийн онцлог нь “Pandora O, Pandora friend, O Pendant” гэсэн гурван үндсэн загвар юм. Үүн дотроос “O pendant” загвар нь Pandora-гийн үнэт эдлэлийг бугуйвчаар л төсөөлдөг бидний ойлголтыг эвдэж хүзүүний зүүлт, мөн цүнхний гоёл болгон хувиргасанд оршино. 

Түүгээр ч үл барам чанар хийцийн хувьд урд өмнөхөөсөө сайжирсан нь шинэ коллекцын бас нэгэн онцлог ажээ.

Элдэв сөрөг зүйлээс хамгаалж, эерэг энерги татдаг гэх бэлгэдэлтэй мөнгөн бугуйвчийг өнгө алагласан үнэт чулуу, бэлгэдэл, дурсамж өгүүлэх чамин хийцтэй унжуургаар баяжуулах боломжтой учраас Pandora бүсгүйчүүдийн сэтгэлийг булаадаг.

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here