tumen-shuwuut-company
Үндэсний үйлдвэрлэгч "Түмэн шувуут" хөрөнгийн зах зээлд IPO гаргана

Үндэсний үйлдвэрлэгч “Түмэн Шувуут” компанийн Монгол Улсын хөрөнгийн зах зээлд IPO гаргах зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хороо өглөө.

“Түмэн шувуут” ХХК нь нэг бүр нь 20 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 200.000.000 ширхэг энгийн хувьцааг бүртгүүлж, 25 хувь буюу 50.000.000 ширхгийг, тус бүрийн үнэ нь 200 төгрөгөөр нийтэд санал болгон худалдах боллоо.

“Түмэн Шувуут” компани нь өдгөө өндөглөгч тахианы аж ахуй, Мал амьтан, тахианы тэжээл үйлдвэрлэл, өндөгний сав баглааны үйлдвэрлэл, махны чиглэлийн тахианы үйлдвэрлэл, усалгаат газар тариалан, гурил үйлдвэрлэл зэрэг чиглэлээр мал аж ахуй, газар тариаланг хослуулан цогц байдлаар хөгжүүлж байгаа юм.

tumen-shuwuut
“Түмэн Шувуут” компанийн Монгол Улсын хөрөнгийн зах зээлд IPO гаргах зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хороо өглөө

Цаашид IPO гарган төслүүдээ өргөжүүлснээр махны чиглэлийн тахианы аж ахуй, үр тариа, гурил, сангасны бордоо, малын шинэ нэр төрлийн тэжээл, хурганы мах үйлдвэрлэлээр үйл ажиллагаагаа тэлж зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэх юм.

Ийнхүү хөрөнгийн зах зээлээс шинэ эх үүсвэрүүд бий болсноор учирч болох эрсдэлийг бууруулж, хөрөнгө оруулагчдын хөрөнгийг хамгаалах таатай нөхцөл бүрдэж байгаа аж.

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here