undesnii-app-ub-cab-01
Үндэсний брэнд "UBCab аппликейшн" 10 тэрбумийн санхүүжилт босгов

БОГД ЛИЗИНГ ХХК, Онлайн такси үйлчилгээний ЮБИКАБ ХХК-ийн хамтарсан UBCAB Lease бүтээгдэхүүн үйлчилгээний нээлтийн ёслол боллоо.

Богд лизинг ХХК болон Богд Банк, UBCab такси дуудлагын аппликейшн хөгжүүлэгч ЮБИКАБ ХХК компаниуд 10 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй UBCAB Lease үйлчилгээний санхүүжилтийн хүрээнд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

ЮБИКАБ ХХК компани нь өнгөрсөн оны 9-р сард Стандарчлал хэмжил зүйн газраас өөрсдийн үйлдвэрлэсэн UBCAB-1 загварын 99,9 хувийн нарийвчлалтай ухаалаг таксиметрыг Монгол Улсад ашиглах тусгай зөвшөөрлөө авсан бөгөөд одоогийн байдлаар 60,000 бүртгэлтэй хэрэглэгчтэй, 300 гаруй стандарт такситай такси дуудлагын үйлчилгээний тэргүүлэгч компани билээ.

UBCab нь үйл ажиллагаагаа зөвхөн Улаанбаатар төдийгүй Эрдэнэт, Дархан, Өлгий, Ховд, Даланзадгад, Чойбалсан хотуудад нээж өргөжүүлсээр байгаа үндэсний компани юм.

Улаанбаатар хотын такси үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд зориулж 1000 таксинд санхүүгийн түрээсийн үйлчилгээ үзүүлэх UBCAB Lease бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтэрснээр UBCab аппликейшн ашиглаж байгаа жолооч нарт зах зээл дээрх хамгийн бага хүүтэй лизингийн үйлчилгээ санал болгох бөгөөд жолооч ердөө өдрийн 15,000 төгрөгийн санхүүгийн түрээсийн төлбөртэйгөөр такси үйлчилгээнд явж, 1000 өрхийн бодит ашиг орлого нэмэгдэх боломж бүрдэж байгаа юм.

Өдрөөс өдөрт тэлж буй хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээг хангасан соёлтой, цэвэр цэмцгэр 1000 таксиг хотын гудмаар явахыг харах л үлдлээ.

UBCab аппликейшн татах линк: http://onelink.to/274k47

UBCab холбоо барих: 7780–7780

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here