Ярианы төлбөрөө даалгах шинэ үйлчилгээ нэвтэрлээ
Ярианы төлбөрөө даалгах шинэ үйлчилгээ нэвтэрлээ
Дэлхий дахины шинэ технологи, шилдэг шийдлүүдийг хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцүүлэн түрүүлж хүргэдэг Юнител Групп “Залга, би даая” цоо шинэ үйлчилгээг Монголдоо анх удаа нэвтрүүллээ. “Залга, би даая” үйлчилгээ нь Юнителийн хэрэглэгч рүү дуудлага хийхдээ тухайн дуудлагын төлбөрөө дуудлага хүлээн авагчаар төлүүлэх боломжтой үйлчилгээ юм.

 

Өөрөөр хэлбэл, хүүхдүүд нь аав, ээж рүүгээ залгахдаа, эсвэл нэгжгүй болсон үедээ хэн нэгэн рүү залгах шаардлага гарсан үед та ярих хүнийхээ утасны дугаарын өмнө 404 угтвар дугаарыг хийн залгаснаар тухайн хүн таны ярианы төлбөрийг төлөх юм.

Энэхүү үйлчилгээг ашиглан ойр дотны хүмүүсийнхээ өөр лүү тань залгах ярианы төлбөрийг байнга төлөх ч боломжтой.
“ЗАЛГА, БИ ДААЯ” ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗААВАР:

Үйлчилгээг ашиглахдаа дуудлага хүлээн авагч буюу ярианы төлбөрөө төлүүлэх хүнийхээ дугаарын өмнө 404 гэсэн угтвар дугаар ашиглан залгана.
WHITE LIST:

Та ойр дотны хүмүүсийнхээ тань руу залгах ярианы төлбөрийг байнга төлөхийг хүсвэл уг жагсаалтад нэмнэ. Та уг жагсаалтад хэдэн ч хэрэглэгч нэмэх боломжтой.

Дугаар нэмэхдээ +8ххххххх
Дугаар хасахдаа -8ххххххх
Дугааруудыг харахдаа See гэж тус тус бичээд 404 дугаарт мессэж илгээнэ үү.

BLACK LIST:

Дуудлага хүлээн авагч нь тодорхой хэрэглэгчийн ярианы төлбөрөө даалгах хүсэлтийг хүлээн авахаас байнга татгалзахыг хүсвэл уг жагсаалтад нэмнэ. Энэхүү жагсаалтад хэдэн ч хүн нэмэх боломжтой.

Дугаар нэмэхдээ +b8ххххххх
Дугаар хасахдаа -b8ххххххх
Дугааруудыг харахдаа See гэж тус тус бичээд 404 дугаарт мессэж илгээнэ үү.

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ: 70₮

АНХААРАХ:
Дуудлага хүлээн авагч утсаа авахад “Таниар ярианы төлбөрөө төлүүлэх хүсэлтэй дуудлага ирлээ” гэсэн дуут мессэж очно. Хэрэв дуудлага хүлээн авагч ярианы төлбөрийг төлөхийг хүсэхгүй байвал татгалзаж болно.
Юнителийн сүлжээнд үнэгүй ярьдаг хэрэглэгчид ярианы төлбөрийг төлөх хүсэлтийг хүлээн авбал нэмэлт төлбөр бодогдоно.

Технологийн цоо шинэ шийдлийг өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлж, илүү ухаалаг, илүү хэмнэлттэй хэв маягийг “Залга, би даая” үйлчилгээ хэрэглэгч танд санал болгож байна.

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here