Akiko Naka-Japan
Өдгөө 34 настай Акико Нака

Энэ жил дөнгөж 34 настай Акико Нака нь зарим хүмүүсийн хувьд бүх л амьдралынхаа туршид үзэж өнгөрүүлсэн байж мэдэх карьерын өөрчлөлтүүдийг даван туулжээ.

Тэрбээр ажлын карьерын хувьд Америкийн хамгийн том банк болох Goldman Sachs Group, мэргэжлийн манга сэтгүүлд зураачаар, нийгмийн харилцааны Facebook сайт гэх зэрэг олон салбарт ажиллажээ.

Facebook-т байх хугацаандаа нийгмийн харилцааны салбарын онцлогт суралцсан Акико нь хүмүүсийг ажилд зуучилдаг нийгмийн харилцааны сүлжээ компанийг үүсгэн байгуулсан нь Wantedly Inc юм. Өнгөрсөн жил түүний стартап компани нь Токиогийн хөрөнгийн бирж дээр бүртгэгдсэн бөгөөд нийт хувьцаагаа гаргасан компаниуд дотроос хамгийн залуу эмэгтэй захиралтай компанид тооцогдож байна.

akiko-Naka-02
Түүний компани хамгийн залуу эмэгтэй захиралтай компанид тооцогдож байна

Нака нь Японы залуусын хувьд стандарт хэв маяг болсон карьерын хэмнэлээс татгалзсаны тод жишээ юм. Япон залуус нь улсдаа нэр хүндтэй их сургуулийг төгсдөг, дараа нь томоохон компанид нэр хүндтэй ажилд очиж, ажлын карьераа тогтворжуулдаг. Харин Накагийн хувьд өөрийнхөө стартапыг байгуулж, хүндрэл бэрхшээл эрсдлийг ганцаараа туулахыг илүүд үзжээ.

~Японы стартапын Хатан хаантай танилц…~

Түүний удирддаг Wantedly нь Японы LinkedIn хэмээн нэрлэгдэж байгаа бөгөөд онлайнаар ажил хайж буй иргэдийг ажил олгогч компаниудтай шууд холбогдох боломжийг олгодог. Хамгийн сонирхолтой нь уг сайт хэрэглэгчид болон компаниудыг өөр хооронд нь цалингийн хэмжээ, ашиг орлого талаас нь холбож өгдөггүй, оронд нь тухайн компани юу хийдэг, яаж хийдэг, яагаад түүнийг хийдэг гэдэгт илүү ач холбогдлыг өгдөг байна.

akiko-Naka-03
Акико Нака нь Хонконг болон Сингапурт Wantedly-г нэвтрүүлсэн байна

Нака өөрийнхөө компанийг Япон маягийн LinkedIn хэмээн нэрлүүлэх дургүй гэдгээ ч нуухгүй байна. Тэрээр хэлэхдээ “LinkedIn бол аль 20 жилийн өмнөх шүү дээ. Цаасан CV, хүмүүсийн цалин, ур чадвар хооронд тааруулах гэж оролддог үед бий болсон зүйл. Бидний зорьж байгаа зүйл бол компаний чиглэл, стратегийг нь хэрэглэгчийн чиглэл, хүсэл сонирхолтой холбож, хамтын ач холбогдолд хөтлөхөд оршдог” гэжээ.

Японд чадвартай хүмүүсийг ажлын байранд олоход улам хүнд болж байгаа нь ажиллах хүчний бууралттай холбоотой. Wantedly нь сар бүрийн идэвхтэй 2.4 сая хэрэглэгчтэйн зэрэгцээ, 29000 компани тэдний үйлчилгээг ашигладаг байна. Нака компанийхаа хамгийн том хувьцаа эзэмшигч буюу 159 сая ам.долларын үнэлгээ бүхий 72 хувийг нь эзэмшдэг.

akiko-Naka-01
Акико Нака

Тус компаний зах зээлийн нийт үнэлгээ нь 24.8 тэрбум иень буюу 221 сая ам.доллар байна. Дашрамд хэлэхэд Акико Нака нь Хонконг болон Сингапурт Wantedly-г нэвтрүүлсэн, одоо Германд туршилтаа хийж байгаа юм. Тэрбээр компанийхаа үйлчилгээг Ази болон Далайн орнуудын англи хэлээр ярьдаг улсуудад нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here