india-amisgaliin-apparat
Энэтхэгийн инженерүүд хмяд өртөгөөр амьсгалын аппарат бүтээнэ

Дэлхийн нийтээр цар тахал гарсантай холбогдуулан Энэтхэгийн Пуна хотод залуу инженерүүд нэг ширхэг нь 650 ам.доллар буюу зах зээлийн үнээс харьцангуй хямд өртөг бүхий амьсгалын аппаратыг бүтээхээр шаргуу хөдөлмөрлөж байна.

Одоогоор тус улсад шинэ коронавирусний халдвар авсан иргэдийг эмчлэхэд нэг ширхэг нь 2000 ам.долларын өртөгтэй амьсгалын замын аппаратыг ашиглаж байна.

~Энэтхэгийн инженерүүд хмяд өртөгөөр амьсгалын аппарат бүтээнэ~

Шинэ коронавирусний халдвар авсан 6 хүн тутмын нэг нь хүндээр өвчилж, амьсгалж чадахгүйд хүрэх тохиолдол ажиглагдаж байгаа юм.

Ийм нөхцөлд амьсгалын төхөөрөмжийн эрэлт хэрэгцээ тун өндөр байдаг байна. Хүн амынхаа тоогоор дэлхийд хоёрт орох Энэтхэг улсад дөнгөж 48000 ширхэг амьсгалын аппарат байгаа гэсэн судалгаа гарчээ.

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here