falguni_nayar-
Энэтхэгийн гоо сайхны зах зээлд тэргүүлэгч "Nykaa" компанийн үүсгэн байгуулагч Фалгүни Наяар

Бизнесийн салбарт амжилт гарган, үйл ажиллагаагаа олон нийтэд дэлгэж буй эмэгтэйчүүдийн нэг бол Фалгүни Наяар. Тэрээр Энэтхэг улсын иргэн бөгөөд гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлд шинэ өнгө төрх бий болгож чадсан юм. Тэрээр өдгөө 56 настай аж.

Хөрөнгө оруулалтын банканд 20 гаруй жил ажилласныхаа дараа Наяар нь өөрийн гэсэн бизнестэй болох хүсэлдээ маш их автаж байсан гэдэг. Ингээд 2012 онд “Kotak Investment Banking” дахь ажлаасаа гарч, гоо сайхны бараа бүтээгдэхүүн борлуулдаг “Nykaa” компанийг үүсгэн байгуулж, 2 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна.

Одоо “Nykaa” нь Энэтхэг улсын хэмжээнд нийт 46 дэлгүүртэй, өөрийн вебсайт болон аппликейшн дээрээ сардаа 45 сая зочинтой компани болж чаджээ.

Тус компанийн борлуулалт сүүлийн жилд 180 сая ам.доллар байсан юм. Наяар болон түүний гэр бүл нь компанийнхаа 50 гаруй хувийг эзэмшдэг.

эх сурвалж: Jagaa Damdin

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here