rihanna-namtar-nom-02
Энтрепренер хатагтайн НАМТАР ном дэлгэгдлээ

Дэлхий нийтийг өөрийн өвөрмөц өнгө төрх, хүчирхэг хоолойгоор байлдан дагуулж чадсан уран бүтээлч бол Рианна.

Загварын ертөнц болон гоо сайхны ертөнцөд өөрийн гэсэн дүр төрх бүхий брэндтэй энтрепренер хатагтай энэ удаад намтар ном гаргаж байна. Орон нутгийн цагаар бямба гарагт Нью-Йорк хотын дүрслэх урлагийн музейд дуучин Рианнагийн шинэ зурагт номын нээлт зохион байгуулагдсан байна.

Дуучин Рианнагийн анхны намтар ном нь урьд өмнө олон нийтэд дэлгэгдэж байгаагүй хувийн цуглуулгын зураг орсноороо онцлогтой ажээ. Уг номд нийт 1000 гаруй зураг орсон бөгөөд дуучны төрөлх Барбадос улсад өсч торних үеийн ховор зургууд багтжээ.

Номынхоо нээлтэд оролцохдоо Рианна аргагүй л загварын icon буюу бэлгэ тэмдэг болохоо харуулахаар үзэсгэлэнтэй хувцасласан байв. Рианнагийн шинэ ном нь 504 хуудастай, 15 паунд жинтэй юм байна. “Рианна” нэртэй энэхүү ном нь 2019 оны 10 сарын 24-нд худалдаанд гарах юм байна.

Дашрамд хэлэхэд гоо сайхны бүтээгдэхүүн болон дотуур хувцасны брэндээ амжилттай авч яваа Рианна нь дуучин гэдгээс гадна бизнес эрхлэгч, энтрепренер гэдгээрээ ихээхэн танигдаж байна.

Энэ жил 31 настай Рианна нь уран бүтээлээ орхиогүй, дараачийн цомог нь илүү “reggae” хэв маягтай байна гэдгийг нуугаагүй юм.

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here