tsewelmaa-miss-world-2019-03
Эмч мэргэжилтэй М.Цэвэлмаа "Дэлхийн мисс-2019" эх орноо төлөөлнө

Гоо сайхны хамгийн том наадам гэгдэх “Дэлхийн мисс”-ийн 69 дэх удаагийн тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн хүний их эмч мэргэжилтэй Мандахын Цэвэлмаа оролцож байгаа билээ.

М.Цэвэлмаа АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгссөн ба одоо сургуульдаа мэдрэлийн резидент эмчээр суралцдаг. Орос, Англи хэлтэй.

Мисс М.Цэвэлмаа нь танилцуулга бичлэгтээ Монгол орныхоо үзэсгэлэнт байгаль, уламжлалт ёс жаяг, өөрийнхөө мэргэжлийн онцлог, авьяас чадвар зэргээ онцгойлон харуулахыг зорьсон байна.

М.Цэвэлмаа эх дэлхийн 130 орны гоо бүсгүйчүүдтэй энэ сарын 20-ноос ирэх сарын 14-ныг хүртэл авьяас чадвараа сорих юм. Энэ жилийн Дэлхийн мисс тэмцээн нь Английн Лондон хотноо болох бөгөөд тэмцээний дүн арванхоёрдугаар сарын 14-ны өдөр гарна.

Дэлхийн миссийн тэмцээн нь хамгийн өргөн хүрээг хамардаг бөгөөд хүмүүнлэгийн ажлыг голчлон үздэгээрээ бусад миссийн тэмцээнүүдээс онцлог юм. Мисс М.Цэвэлмаа нь хүмүүнлэгийн ажлынхаа хүрээнд “Эрүүл Монгол-Эрүүл Дэлхий” төслийг санаачлан хэрэгжүүлжээ.

Тухайлбал, элэг шилжүүлэн суулгах хагалгаанд нэг хүнийг оруулж, хандивын аян өрнүүлэн хагалгааны дараах бүхий л зардлыг төлсөн. Мөн элэгний В, С вирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийт 460 гаруй хүнийг вакцинд хамруулсан байна.

Олон нийтийн саналыг “Mobstar” апплейкшнаар авах тул саналаа хэрхэн өгөх тухай зургаар орууллаа.

 

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here