mongol-amttan-Ganchimeg-02
Эко хүнс үйлдвэрлэгч, "МОНГОЛ АМТТАН" брэндийн захирал Ч.Ганчимэг

              “БОССКЛУБ” сайт нь Үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, хамт олны үйл ажиллагааг олон нийтэд таниулж, үйл ажиллагааг нь дэмжихийг хичээн ажилладаг билээ. Энэ удаад “Монгол амттан” буюу ЭКО хүнс үйлдвэрлэгч компанийн үүсгэн байгуулагч Ч.Ганчимэгтэй ярилцсан юм. Хүлээн авна уу…

 

БОССКЛУБ: Бидний урилгыг хүлээн авч, зочноор оролцож байгаад баярлалаа. Үүсгэн байгуулагчтай дотно танилцъя?

Ч.ГАНЧИМЭГ: Сайн байна уу. Биднийг урьсан та бүхэнд болон танай уншигчдад энэ ѳдрийн мэнд хүргьe. Намайг Ч.Ганчимэг гэдэг загвар зохион бүтээгч мэргэжилтэй. Түүнчлэн Бизнeсийн удирдлагын чиглэлээр магистр хамгаалсан. Дуртай зүйлдээ хөтлөгдөн явсаар нэг л мэдэхэд хүнс үйлдвэрлэлийн салбарт орчихсон байна.

БОССКЛУБ: Компанийн үйл ажиллагаа хэдийнээс эхлэлтэй болоод хэчнээн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна вэ?

Ч.ГАНЧИМЭГ: Манай компани 2017 онд үүсэн байгуулагдсан бөгөөд одоогийн байдлаар 10 гаруй ажилтан хөдөлмөр, зүтгэлээ шингээн ажиллаж байгаа юм. Бид эх орныхоо үржил шимт хөрсөн дээр бий болсон түүхий эдээр ОРГАНИК хүнс үйлдвэрлэж буйдаа сэтгэл хангалуун байдаг.

mongol-amttan-eco-huns-uildwerlegch-2019
mongol-amttan-eco-huns-uildwerlegch-2019

БОССКЛУБ: Химийн орц, найрлагагүй цэвэр органик бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэж байна гэж ойлгох уу?

Ч.ГАНЧИМЭГ: Тийм ээ. Үнэр, өнгө, амт оруулагч гээд химийн найрлагатай зүйлсээс эрс татгалздаг. Монгол улсын иргэн бүрийн эрүүл мэндэд чадах чинээгээрээ тус хүргэхийн сацуу импортын бараа, бүтээгдэхүүний эрэлтийг бууруулах хүсэлтэй гэж болно. “Монгол амттан” брэнд нь 100 хувь байгалийн гаралтай, цэвэр ОРГАНИК бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

БОССКЛУБ: Тараг, сүү зэрэг нь иргэдийн өдөр тутмын хэрэглээнд бий. Харин аарц овьёосны коктейль гэхээр сонин санагдаж байна?

mongol-amttan
“Монгол амттан” буюу ЭКО хүнс үйлдвэрлэгч компанийн үүсгэн байгуулагч Ч.Ганчимэг

Ч.ГАНЧИМЭГ: Хоёр жилийн туршид хийгдсэн судалгаа, туршилтын дүнд шинэлэг бөгөөд шим тустай бүтээгдэхүүн бүтсэн. Жин хас ч, жингээ барихад туслах ЭКО бүтээгдэхүүнийг олон нийт гайхалтай хүлээн авсан. Богино хугацаанд өөрийн гэсэн маш олон хэрэглэгчидтэй боллоо. Энэ бол бидний ажлын үр дүн юм. Овьёосны коктейль гэхээр сонин санагдах нь аргагүй байх. Үнээний цэвэр сүү, аарц, овьёос, зѳгийн бал оролцон жин хасах үйлчилгээтэй коктейль бүтдэг. Түүнчлэн хоолны шингэц сайжруулж, уураг, амин дэм, кальцийг нөхөх үйлчилгээтэй. Хүн өдөрт заавал 30 гр эслэгийг хүртэх ёстой бөгөөд энэ асуудлыг эслэг хар чавганы цайгаар нөхөх боломжтой. Ер нь бүтээгдэхүүний шим тусыг дурдаад дуусахгүй шүү.

БОССКЛУБ: Цагаан идээний ач тусыг мэддэг ч өдөр бүр хэрэглэж чаддаггүй. Амин дэм, уургаа авахын сацуу жингээ барих, жингээ хасах үйлчилгээ үзүүлдэг гэхээр гайхалтай юм?

Ч.ГАНЧИМЭГ: Тийм ээ. Иргэд, тэр дундаа охид бүсгүйчүүд маань турах зорилгоор өндөр үнэтэй, химийн найрлагатай бүтээгдэхүүн худалдан авч эрүүл мэндээрээ хохирч байгаа нь харамсалтай санагддаг. Эх орондоо үйлдвэрлэгдсэн ЭКО бүтээгдэхүүнийг та бүхэнд улам ойртуулахын төлөө мэрийн ажиллаж байна даа.

mongol amttan
Аньс жимстэй аарц овьёосны коктейль “Монгол амттан”

БОССКЛУБ: Нийт хэчнээн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг вэ? Тус бүрийн шим тэжээл үйлчилгээний талаар хэлж өгөөч?

Ч.ГАНЧИМЭГ: “Монгол амттан” брэнд одоогийн байдлаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Судалгаа, туршилтын шатанд яваа арваад шинэ бүтээгдэхүүнүүд бий. Эрүүл мэндийг тэтгэх ЭКО бүтээгдэхүүнүүд маань хэрэглэгчдийн гар дээр очих өдрийг тэсэн ядан хүлээж, хөдөлмөрлөн зүтгэж сууна.

БОССКЛУБ: Сар шинийн баяр хаяанд ирлээ, танай брэнд ямар нэгэн урамшуулал бэлгийн багц гаргасан уу. Бүтээгдэхүүн хаагуур худалдаалагдаж байна вэ?

Ч.ГАНЧИМЭГ: Сар шинийн баярыг угтсан бэлгийн багцад гурван төрлийн бүтээгдэхүүн багтсан байгаа. Бидэнтэй холбогдон өөрийн байршилд хүргүүлэн авах боломжтой.

БОССКЛУБ: Бүтээгдэхүүний шошго өнгөлөг, савлагаа авсаархан юм. Нэгэнт эко бүтээгдэхүүн учир сав боодолд анхаарал хандуулсан нь ойлгомжтой?

Ч.ГАНЧИМЭГ: Тийм шүү. Манай үйлчлүүлэгчдийн дийлэнх хувь нь бүсгүйчүүд байдаг. Үүнийгээ дагаад өнгөлөг, авсаархан байх шийдлийг сонгосон нь энэ. Хамгийн гол нь ЭКО бүтээгдэхүүнийхээ хэрэглээг бодолцсон.

БОССКЛУБ: Дотооддоо үйлдвэрлэл эрхэлж, эрүүл зөв хооллолтын брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй хамт олонд амжилт хүсье. Цаашдын зорилго, зорилтоо хэрхэн харж байна?

Ч.ГАНЧИМЭГ: Маш их баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье.Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж “Монгол амттан” брэндтэй хамт байгаа та бүхэндээ талархаж байна. Бид улам хичээн ажиллах болно.

“Монгол амттан” брэндийн фэйсбүүк хаяг: МОНГОЛ АМТТАН

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here