eco-nogoon-urgamal-Odtseren
“Эко ногоон ургамал” ХХК-ийн үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал Б.Одцэрэн

“Эко ногоон ургамал” ХХК-ийн үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал Б.Одцэрэн

Амьдрал түм буман өнгөтэй. Тэр өнгөнүүдээс өөрт таалагдсанаараа амьдралыг зурж, амжилтаа бүтээх сайхан. Ингэж л өөрийн гэж таних, бахархах амжилтыг бүтээн босгож чадсан нэгэн бизнес эрхлэгч, баялаг бүтээгч нэгэн эрхмийг Боссклуб сайтын “Бизнес эрэгтэй” буландаа урилаа.

Цэвэр байгалийн гаралтай хүнсний нэмэлт бүтээгдэхүүн болох Wheatgrass хэмээх бүтээгдэхүүнийг тэд үйлдвэрлэдэг юм. “Хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд залуус бид л зогсох ёстой” хэмээн бодож энэхүү ажилдаа хөдөлмөр зүтгэлээ зориулан яваа нэгэн бүтээлч хамт олныг онцолж буй.

БОССКЛУБ: Сайн байна уу? Урилга хүлээн авч ярилцах болсонд баярлалаа. Боссклуб сайтын уншигч олонд дэлгэрэнгүй мэдээлэл хүргэе.

 Б.ОДЦЭРЭН: Баярлалаа.

 БОССКЛУБ: “Эко ногоон ургамал” ХХК-ийн үйл ажиллагаа хэдийнээс эхлэлтэй бол?

 Б.ОДЦЭРЭН: “Эко ногоон ургамал” ХХК нь 2011 онд анхлан үүсгэн байгуулагдсан бөгөөд 2016 оноос үйл ажиллагаагаа идэвхжүүлэн ирсэн юм. Аливаа үйлдвэрлэл үйлчилгээнд судалгаа шинжилгээний ажил чухал байдаг. Тиймээс өнгөрсөн хугацаанд экологийн цэвэр бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэхэд чиглэсэн судалгаа шинжилгээний ажлыг тасралтгүй хийж, үүн дээрээ тулгуурлан бүтээгдэхүүнээ гарган аваад байна.

БОССКЛУБ: WHEATGRASS буюу улаан буудайн нялх соёолж гэж чухам юу вэ.  Монголд хараахан танигдаж амжаагүй байх ?

eco_nogoon_urgamal_
Улаан буудайн нялх соёолж Wheatgrass

 Б.ОДЦЭРЭН: Тийм ээ. Бид энэхүү шидтэй ургамлыг эх орондоо тариалж байна. Долоохон хоногт ургасан улаан буудайн нялх соёолж нь хүний биед Ид шидийн мэт гайхалтай үр дүнг үзүүлдэг юм. Дэлхий нийтээрээ буюу Япон, АНУ, Канад, Солонгос гээд өндөр хөгжилтэй орнууд уг байгалийн бүтээгдэхүүнийг хэрэглэхийн сацуу цэвэр шүүсийг нь ууж хэрэглэдэг юм.

БОССКЛУБ: Бидний бие мах бодь ямагт байгаль дэлхийтэйгээ уялдаа холбоотой байдаг. Тэгвэл Эко ногоон ургамал Wheatgrass-ийн  хүний биед үзүүлэх ашиг тусыг дурдвал?

Б.ОДЦЭРЭН:  Архи тамхины хор тайлна, умайн хүзүү, үтрээний үрэвсэл, уйланхай, түрүү булчирхайн халууралтыг багасгаж үргүйдэл үр зулбалтаас сэргийлнэ, хоол боловсруулах ажиллагааг сайжруулна, ходоод дахь хүчил шүлтийг тэнцвэржүүлнэ, амин хүчил нь элгийг цэвэрлэн цусны эргэлтийг сайжруулан гадаад орчны хорыг гадагшлуулахад гойд сайн ургамал юм. Түүнчлэн уургаар баялаг /20%/, ходоод болон шулуун гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнд сайнаар нөлөөлж илүүдэл жинг багасгана, Эко ногоон ургамал нь өсөлтийг дэмжихээс гадна хөгшрөлийн явцыг удаашруулна, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй,  арьсыг маш сайн цэвэрлэдэг бөгөөд батга болон сорив дээр маск хэлбэрээр хэрэглэж арьсыг толигор болгож биеийн эвгүй үнэр үгүй болгоно, цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулна, хорт хавдраас урьдчилан сэргийлж, хүчилтөрөгчийн агууламжийг нэмэгдүүлнэ, хүний биеийн дархлааг онцгой сайн дэмждэг. Түүнчлэн Эко ногоон ургамал нь бүх төрлийн харшлын эмгэг багасгах, хуурай экзэм арилгана, бүх төрлийн шархны халдварыг саармагжуулах үйлчилгээ үзүүлдэг юм.

~Шинэ цус бүтээгч буюу- Wheatgrass~

БОССКЛУБ: Өвчилсөн хойноо бус урьдчилан сэргийлэхийн ач холбогдол хамгаас чухал. Ингэхдээ гадны ямар нэгэн эм бэлдмэлээр бус эх орондоо үйлдвэрлэгдсэн, ЭКО бүтээгдэхүүнийг сонгох шалтгаан юу байх бол ?

wheatgrass_eco_nogoon_urgamal
Хүний биед хэрэгцээт 100 гаруй элементийг агуулсан юм

 Б.ОДЦЭРЭН: Тийм ээ. Бид өөрсдийн хөдөлмөр зүтгэлийг зориулан боломж бололцоогоо ашиглан дотооддоо үйлдвэрлэл эрхэлж  байна. Харин үүнийг олон нийт болоод төр засаг маань нэгдсэн бодлогоор дэмжин, үндэсний үйлдвэрлэлийг хэрэглээндээ хэвшүүлж гэмээ нь бидний ажлын эерэг үр дүн харагдах  юм. Гэхдээ чанар муу, элдэв химийн хорт бодисны найрлагатай, хэт өндөр үнэтэй байж болохгүй. Бид улаан буудайн цэвэр бүтээгдэхүүнийг өөрсдөө тарьж бэлтгэдэг тул дээр дурдсан гадаадын зах зээлийн үнээс хэд дахин хямд байдаг.

БОССКЛУБ: Эрүүл мэндэд тустай ЭКО бүтээгдэхүүнийг хэн худалдаж авах вэ?

 Б.ОДЦЭРЭН: Манай бүтээгдэхүүн нь хүний биед хэрэгцээт 100 гаруй элементийг агуулсан байдаг. А витамин, В1, В2, В3, В5, В6, В7, В9, В12, С витамин, Е витамин, К1, К2, витаминууд болон уураг 20% агуулсан гэдгээрээ онцлог. Дэлхийн хоол судлаач эрдэмтдийн нээсэн хамгийн сүүлийн үеийн үр дүнтэй нээлт бөгөөд хлорофилл ийн агууламж энэ ургамалд 70 хувь байдаг учир шинэ цус бүтээгч гэж хэлмээр байна. Өвчин гэдэг бол хор. Хор нь хүний биед тархсанаар ямар нэгэн өвчлөл үүсгэдэг. Цусан дахь сахарын хэмжээг тэнцвэржүүлж цуснаас хорыг гадагшлуулах гоод сайн үйлчилгээтэй юм. Хүний биед сөрөг гаж нөлөө байхгүй бөгөөд эрүүл амьдралыг эрхэмлэгч гэр бүлийн гишүүн бүрт зориулагдсан ЭКО бүтээгдэхүүн болно.

БОССКЛУБ: Бүтээгдэхүүнийг хаанаас хэрхэн худалдаж авах бол, нэг сарын хэрэглээний үнэ ханшийн тухайд?

Б.ОДЦЭРЭН: Бүтээгдэхүүн маань 30 хоногийн хэрэглээгээр савлагдсан бөгөөд 30.000  /гучин мянган төгрөг/-ийн үнээр худалдаалагддаг. Бид зөвхөн өөрийн байран дээрээ борлуулалт хийдэг бөгөөд хот дотор үнэгүй хүргэлтийн үйлчилгээ үзүүлж байгаа.

eco_nogoon_urgamal
Дэлхий нийтээрээ буюу Япон, АНУ, Канад, Солонгос гээд өндөр хөгжилтэй орнууд уг байгалийн бүтээгдэхүүнийг хэрэглэхийн сацуу цэвэр шүүсийг нь ууж хэрэглэдэг юм.

БОССКЛУБ: Бидний ярилцах хугацаа өндөрлөж байна. Эх орондоо баялаг бүтээж буй “ЭКО НОГООН УРГАМАЛ” ХХК-ийн хамт олны нэгэн сайхан уриалгаар өндөрлөх үү?

 Б.ОДЦЭРЭН: Монголдоо үйлдвэрлэл эрхэлж, үндэсний гэх тодотголтой брэнд бүтээгдэхүүнээр хүн ардынхаа хэрэгцээ шаардлагыг хангаж буй бизнес эрхлэгч залуусыг дэмжих хэрэгтэй. Эрүүл мэндэд тустай ЭКО бүтээгдэхүүнийг холоос бус дэргэдээсээ басхүү хямд үнээр худалдан авах боломжийг танд олгож байна. Харин та бүхэн маань ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ дэмжээрэй хэмээн уриалах байна.

Байршил: Монгол улс Баянгол дүүрэг, “Эко ногоон ургамал” ХХК-ийн байр

Холбогдох утасны дугаар: 976-8820-8050

Е-майл: EcoMongolia@gmail.com

Фэйсбүүк хаяг:  https://www.facebook.com/econogoonurgamal/

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here