orosiin-zagwar-omsogch-03
Малайзын хаан Султан Мухаммед нь одоогоос хоёр сарын өмнө ОХУ-ын модель Оксана Воеводинатай сүрлэг хуримласан билээ

Малайзын хаан Султан Мухаммед нь одоогоос хоёр сарын өмнө ОХУ-ын модель Оксана Воеводинатай сүрлэг хуримласан билээ. Хоорондоо 24 насны зөрүүтэй хосуудын гэрлэлт дуусгавар болоод зогсохгүй, хөл хүнд Оросын мисс бүсгүй төрхөмдөө буцах болжээ.

Тэдний гэрлэлт хүндхэн бэрхшээлтэй тулгараад зогсохгүй, реалити шоуны оролцогч бүсгүйтэй амьдралаа холбосон Малайзын хааны нэр хүнд ч нэлээд унаж, тэрбээр эрүүл мэндийн шалтгаан гэх нэрийдлээр хаан ширээгээ өгч байна.

malaysia-ezen-khaan
Малайзын эзэн хаан асан Султан Мухаммед

Энэ жил 49 настай Султан Мухаммед нь энэ сарын зургаанд хаан ширээнээсээ бууж, өчигдөр /2019-01-24/ түүний оронд Султан Абдулла Султан Ахмад Шах нь Малайзын хаан боллоо.

Оросын үнсгэлжингийн эзэн хаантай гэрлэсэн үлгэр энэ хүрээд өндөрлөх нь тодорхой боллоо. Оксана нь Москва хотын мисс гэдгээсээ гадна телевизийн реалити шоуны оролцогч, тухайн нэвтрүүлгийнхээ хамгийн эхний дугаарын бичлэг дээр өөр нэг эрэгтэй оролцогчтой энгэр зөрүүлж, ихээхэн анхаарал татаж байжээ.

Тэрбээр өнгөрсөн оны сүүлчээр Малайзын хаантай амьдралаа холбохоосоо өмнө Исламын шашин руу шилжиж байсан.

Ямартаа ч, Малайз улсын хааны байр сууриа тавьж өгсөн 5 дугаар Мохаммед нь Малайзын Келантан мужийн Султан хэвээр үлдэж, улсынхаа эрх мэдэл бүхий томоохон зүтгэлтний оролцоог хадгалж байна.

Түүний хөрөнгө нь хэдэн арван тэрбум ам.доллараар яригддаг төдийгүй, хувийнх нь машины цуглуулгад дэлхийд цөөхөн тоогоор үйлдвэрлэгдсэн хамгийн тансаг ховор машинууд байдаг ажээ.

malaysia-ezen-haan
Султан Мухаммед нь Дэлхийд цөөхөн тоогоор үйлдвэрлэгдсэн хамгийн тансаг ховор машинуудтай

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here