Millennial Women-02
Бүсгүйчүүдийн нэгдэл "Millennial Women" компани

“Forbes Women”сэтгүүлээс Латин Америк гаралтай хоёр эмэгтэй энтрепренерийг онцолжээ. Тэднийг Мелисса Каркаше болон Стефани Каркаше гэнэ. Бүсгүйчүүд “Millennial Women” нэртэй мультимедиа компанийн үүсгэн байгуулагчид юм.

Эгч дүү хоёрын хувьд бага насаа Майами хотод өнгөрүүлсэн бөгөөд хожим Лос Анжелес хотод нэг өрөө байранд хамт амьдарч байхдаа бизнесийн санаагаа олсон гэдэг. Хэрэглэгчдэд чиглэсэн тэдний мультимедиа компани нь аяллын подкаст, сонирхолтой ярилцлага, блог чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна.

“Millennials” буюу 80, 90-ээд онд төрсөн зөвхөн эмэгтэйчүүдийг нэгтгэж, өөрсдийн үзэл бодлоо харамгүй хуваалцахаас гадна, хамтдаа хөгжих, амжилттай яваа эмэгтэйчүүдээс суралцах, тэдний түүхийг сурталчлан таниулах зорилготой. Эгч дүүс энэ санаагаа хэрэгжүүлэх болсон нь Америкт эмэгтэйчүүд, тэр дундаа Латин Америк гаралтай эмэгтэйчүүд бизнес эхлүүлэх, энтрепренер болоход маш хүндрэлтэй байдгийг биеэр туулсантай холбогдоно.

Компанийнхаа талаар Мелисса Каркаше “Амьдрал өөрөө маш сайхан боловч, хүнд хэцүү зүйл шүү дээ. Би эгчтэй болж төрсөн нь надад маш тус дэмтэй, жинхэнэ утгаараа жаргалтай өссөн. Ажил мэргэжил, амьдралын чухал шийдвэр гаргалт, амжилттай бизнес эрэлхийлэхэд ч гэсэн. Гэхдээ над шиг зааж сургаж, түшиж тулах эгчгүй олон бүсгүйчүүд бий. Тэдэнд туслалцаа үзүүлэх зорилгоор “Millennial Women”-ийг санаачилсан” гэжээ.

“Millennial Women” нь анх телевизийн шоу байж байгаад улмаар цар хүрээгээ тэлж, подкаст болон бусад медиа аутлет бүхий платформ болж хувираад байна. Эмэгтэйчүүдийн дунд маш хүчээ аваад буй уг компанийн үүсгэн байгуулагчид болох Мелисса, Стефани хоёрын хэлж буйгаар стартап бизнес эхэлж байгаа үед аль болох хурдан эрсдэлтэй алхмууд хийж бүтэлгүйтээд, тэндээсээ суралцаж туршлагажаад авах нь чухал гэнэ. Ялангуяа энтертейнмент чиглэлээр явах гэсэн тэдний жүжигчин, моделийн карьер тийм ч ажилтанд хүрээгүй тул бизнесийн чиглэл рүү түргэн шилжсэн байна.

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here