coronavirus-edgsen-irged-2020
Шинэ коронавирусийн халдвар авсан ч, эдгэрсэн САЙН туршилгаас...
 БНХАУ-ын иргэн 31 настай инженер мэргэжилтэй Эдисон Зжанг нь Ухань хотын уугуул иргэн ажээ. Тэрбээр өвчний шинж тэмдэг ажиглагдсан даруйд цаг хугацаа алдалгүй яаралтай шинжилгээ өгч чадсаны үр дүнд эрчимт эмчилгээ хийлгэж, биеийн байдал нь эрс сайжирчээ.
Дэлхийн хэмжээнд 2000 гаран хүний алтан амийг авч одоод буй. Вирусийн халдвар авснаа мэдсэн даруйд Зжанг харин ч тайвширсан хэмээн ярьж байна. Учир юу гэвээс өмнө нь байнга айж түгшүүрлэж байсан хүн халдвар авсныг мэдсэний дараа харин ч зоригжиж, одоо эмчилгээ хийлгэхээс өөр аргагүй, цаашид айгаад ч яах билээ, нэгэнт халдвартай болсноос хойш хэмээн өөрийгөө тайвшруулж, сэтгэл санаагаа бэлдсэн байна.
~Шинэ коронавирусийн халдвар авсан ч, эдгэрсэн САЙН туршилга~
Зжанг нь БНХАУ-д коронавирусын халдвар авсан хэмээн албан ёсоор оношлогдож, улмаар эмчилгээ хийлгэж, өдгөө биеийн байдал нь сайжирсан тул эмнэлгээс гарч буй 10,000 хүний нэг юм. Зжанг одоо 14 хоногийн хугацаанд засгийн газрын өгсөн үүрэг даалгаврын дагуу хийгдэж буй зохицуулалтын хүрээнд зочид буудалд байршин карантинд хамрагдаж байна.
Тэрбээр зочид буудалд байрлангаа эхнэр, хадам ээж хоёрынхоо биеийн байдал сайжрахыг хүлээх юм. Коронавирусын халдварыг Зжанг, түүний гэргий, хадмууд нь авсан бөгөөд Зжанг болон хадам аавынх нь биеийн байдал мэдэгдэхүйц сайжирсан тул ийнхүү эмнэлгээс гаргаж, түр карантинлах болжээ.
Зжанг хурдан хугацаанд эдгэрч, биеийн байдал нь сайжирсныг цаг хугацаа алдалгүй түргэн шинжилгээ өгсөн, мөн орон нутгийн эмнэлэгт хэвтэж эрсдэл гаргалгүйгээр шууд хотын том эмнэлэг рүү шилжсэнтэй холбон тайлбарлаж байна. Тэрбээр 2 сарын 9-нд эмнэлгээс гарснаас хойш албаны хүмүүсийн зааж өгсөн зочид буудалд 14 хоногийн карантинд байрлаж байгаа юм.

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here