zagvarlag-huwtsaslah-03
Цөөхөн хувцсаар хэрхэн ЗАГВАРЛАГ харагдах вэ?
    Өдөр тутамдаа хэрхэн өнгөлөг, шинэлэг, загварлаг харагдах талаар учраа олохгүй сууна уу. Цөөн хувцсаар хэрхэн загварлаг хувцаслах вэ, хувцас худалдан авахад анхаарах зүйлс юу бол… талаарх хэрэг болохуйц бяцхан мэдээлэлтэй танилцана уу…
-Юуны түрүүнд загварлаг харагдахын тулд заавал трэндийг дагах, шинэ хувцас худалдан авах шаардлагагүй. Шүүгээнд буй хувцаснуудаа зохицуулж өмсөж сурах хэрэгтэй. Тренд асар хурдацтай шинэчлэгддэг тул тэр болгоныг дагах гэж түүртэхийн оронд хувцаслалтад тухайн улирлын трендийн чимхлүүр элементийг нь  ашигласнаар дэгжин харагдах боломжтой.
 Тиймээс хамгийн түрүүнд та өөрийн биеийн онцлог, нүүрний хэлбэр болоод өөрийн давуу талыг зөв тодорхойлох нь чухал. Үүний дараа зохих ээмэг, зүүлт, цаг, хүзүүний алчуурыг сонгох юм.
~Стиль имиджээ олохын тулд та заавал ШИНЭ хувцас авах шаардлагагүй~
-Хувцасны шүүгээнд буй бүх хувцсаа гаргаж байгаад ямар хувцаснуудыг хооронд нь яаж зохицуулж өмсөж болохыг бодож олоорой. Нэг өмд, нэг цамцыг  маш олон янзаар өмсөж болно.
Тухайлбал, цамцныхаа хормойг өмдөнд дотроо хийж эсвэл гаргаж өмсөх, бүс зүүх, нүдэнд тусах янз бүрийн гоёл чимэглэлтэй зохицуулах гээд цөөхөн хувцсаар олон янзаар “тоглох” боломжтой.  Мөн нүүр будалтаараа, үс засалтаараа  өөр харагдах олон арга бий.
Хувцас худалдан авахаас өмнө анхаарах зүйлс:
Бүх цаг үед загварлаг харагдах хамгийн чухал хүчин зүйл бол өөртөө итгэлтэй байдал юм. Загвар бол стресс нэмэхээр сэдэв байж болохгүй. Тиймээс хамгийн чухал нь биед эвтэй, өөртөө итгэлтэй байдлыг нэмэхүйц байх ёстой.
Өмсөхөд биед эвтэйхэн байх нь хамгийн чухал. Хүмүүс юу гэж бодох, трэнд ямар байх төдийлөн хамаагүй, гол нь танд тухтай мэдрэмж төрүүлэх хэрэгтэй.
Хямдарсан болохоор эсвэл дараа нь өмсөнө гэж бүү хувцас худалдаж ав.  Худалдан авалт хийхээс өмнө өнөөдөр, маргааш би үүнийг өмсөх үү? гэж өөрөөсөө асуугаарай.
Турахаараа өмсөнө гэж хувцсаа багадуулж авч болохгүй. Шуудхан хэлэхэд мөнгөө дэмий зүйлд бүү зарцуул.
Хэр их өмсөх вэ, өөрт буй хувцаснуудад зохицох эсэхийг бодолцож хувцас худалдан аваарай.
Үүнийг өмсөөд өөртөө хэр итгэлтэй байж чадах вэ гэдгээ бодох хэрэгтэй.
Өөрийг тань илэрхийлэх нэг гол өнгөтэй болж түүнд уусах өнгийн хувцас сонгоорой.
Хүн өдрийн дийлэнх цагийг ажилдаа өнгөрөөдөг тул  ажил хэрэгч хувцас сонгохдоо бие барьсан, хөлөргөдөг, даргар материалтайгаас татгалзаарай.
Онлайн дэлгүүрээс хувцас худалдан авахгүй ч аль нэгийг сонгоод ямар загварын хувцастай яаж зохицохыг тааруулж үзэхэд илүүдэхгүй. Ингэснээр ямар өнгөнүүд хооронд зохицохыг мэдэхийн сацуу өөрт тохирох хувцаслалтын хэв маягаа олох боломжтой.
Ингээд бүсгүй минв өөртөө итгэлтэй, хараа дээгүүр алхаарай!

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here