duuren-chips-01
Цэвэр Монгол төмсөөр бүтсэн, эх орны амт 'ДҮҮРЭН ЧИПС'

     Монголын анхны аяган савалгаатай чипсийг эх орны хөрсөнд ургасан эрүүл төмсөөр танд зориулан үйлдвэрлэж буй. Энэ бол үндэсний үйлдвэрлэгч “Дүүрэн чипс” ХХК юм.  

 

Хүүхэд залуусын идэх дуртай чипсийг юугаар хийдэг вэ? Нимгэн хэрчсэн төмс мөн үү? Ихэнх чипс үйлдвэрлэгчид төмс биш эрдэнэшиш, буудайн гурилаар хийдгийг та мэдэх үү. Энэ төрлийн гаднаас орж ирсэн маш олон ЧИПС манайд худалдаалагдаж, багачуудын эрүүл мэндийг хохироож буй.

Крахмал ихээр агуулсан чипс нь элгэнд маш муу. Учир нь крахмалыг элэг маань глюкоз болгож хуримтлуулдаг учраас өөхлөх эрсдэл дагуулж байгаа юм. Гурил, крахмал дээр олон янзын синтетик нэмэлтүүд хийгээд өндөр хэмд, хямдхан тосонд шарж болгодог. Үүний сацуу цэвэр төмсөөр хийсэн чипсны хэлбэр хэмжээ нэгэн жигд бус өөр өөр байдаг. Харин крахмал, гурил ихээр агуулсан чипс нь нэгэн хэлбэр хэмжээтэй байдаг аж.

duuren-chips
Эх орны амт ‘ДҮҮРЭН ЧИПС’

Дээрхи асуудлыг халж, бяцхан үрсдээ амтархан идүүлэх МОНГОЛ ЧИПС үйлдвэрлэгджээ. “Монгол төмсөөр Монгол амтыг” уриатай тус компани 2017 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 100, 200гр хэмжээтэйгээр гурван төрлийн амттайгаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэжээ.

тэд Монгол хөрсөнд ургасан органик төмсийг боловсруулж аз жаргал, амт чанарыг ДҮҮРЭН өгөх чинхүү зорилго өвөртлөн ажиллаж байна. Бүтээгдэхүүнийхээ эд, эс бүрт чин сэтгэлээ зориулан, хэрэглэгчдийнхээ эрүүл мэнд, сэтгэл ханамжийг дээд зэргээр анхааран ажиллаж буйг дуулгахад таатай байна.

duuren-chips
Монгол төмсөөр хийсэн, Эх орны амт ‘ДҮҮРЭН ЧИПС’

Сэтгэл дүүргэх ДҮҮРЭН ЧИПС-ыг Сансар, Миний сүлжээ дэлгүүрүүд болон Тэнгэр Плаза, Эвэридэй худалдааны төвүүдээс худалдан авах боломжтой.

Та илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ авах боломжтой юм.

ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ ЭЭ ДЭМЖИЦГЭЭЕ

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here