Godzilla VS. Kong
Цар тахлын үед хамгийн олон үзэгч татсан нь "Godzilla VS. Kong" боллоо 

“Warner Bros” студийн бүтээл адал явдалт төрлийн “Godzilla VS. Kong” кино Хойд Америкийн зах зээлд амралтын өдрүүдэд 32.2 сая ам.долларын орлогоор “Box Office”-ийн жагсаалтыг тэргүүлж байна. Нээлтээ хийгээд хоёр долоо хоног болж буй тус кино нийт 385 сая ам.долларын орлого олжээ.

Ингэснээр цар тахлын дэгдэлт эхэлснээс хойш амралтын өдрүүдэд хамгийн олон үзэгч татсан бүтээл болоод байна.

Тус кино нь цар тахал эхэлснээс хойш Хойд Америкт гарсан кинонуудыг үзүүлэлтээрээ тэргүүлж байсан “Wonder Women 1984” киноноос хоёр дахин өндөр орлого олжээ.

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here