Megvii Technology
Царай таних "Megvii" технологийг нэвтрүүлсэн Хятадын тэрбумтан Ин Чи

Дэхий дахин хиймэл оюун ухаанд суурилсан технологиуд хүч ээ авч эхлээд байна. Энэ нь хүний хөдөлмөр, ажлын бүтээмж зэргийг гайхалтай нэмэгдүүлэх олон талын тустай. Тэгвэл AI буюу хиймэл оюун ухаанд суурилсан нүүр, царай таних технологийг нэвтрүүлснээр “Megvii Technology” компани нь ихээхэн ажилтанд хүрээд байна.

Бээжин хотноо байдаг “Megvii Technology” фирмийн төв оффист нэвтэрч буй зочид бүрийг видео камер угтах бөгөөд нүүрийг нь скань хийж нэвтрүүлдэг. Хэдхэн хормын дотор ажилчдыг таньж, тэдний талаар мэдээллийг дэлгэц рүү өгч байдаг аж.

Ойролцоох шоурүүмд өөр нэгэн дэлгэц дээр тухайн барилгын цахилгаан шат, эргэн тойрны гудамжнуудын дүрсийг гаргаж байдаг. “Megvii”-гийн програм нь тэр дороо хүмүүсийг хүйс, тэдний унаж яваа машин, хувцасных нь өнгө, загвар зэргээр нь категоричлол үүсгэж ангилах чадамжтай. Уг системийг ажиллуулж байгаа програм нь “Megvii”-гийн Face++ нэртэй софтвейр юм.

~”Царай таних” технологийг нэвтрүүлсэн Хятадын тэрбумтан Ин Чи~

Энэхүү гайхалтай програмыг Ин Чи, Янг Му болон Танг Чи нар зохион бүтээсэн бөгөөд тэд Циньхуагийн их сургуульд нэг ангид суралцаж төгсжээ. Улмаар 2011 онд “Megvii” фирмийг үүсгэн байгуулсан нь өдгөө 1 тэрбум ам.долларын бизнес болон хувираад байна.

Face++ царай танин мэдээлэл түүвэрлэх програмын Эх газрын Хятад дахь томоохон хэрэглэгчид гэвэл Sina Weibo, ухаалаг утас үйлдвэрлэгч Vivo, таксины Didi Chuxing зэргийг нэрлэж болно. Megvii фирмийн хамтран үүсгэн байгуулагч, одоогийн CEO Ин Чи нь “Megvii”-ийн төслүүдийг энэ жилдээ багтаад Европ, Япон, Ойрх Дорнод, Зүүн өмнөд Ази, АНУ-д нэвтрүүлэхийг зорьж байна.

Өнгөрсөн 2018 оны 12 дугаар сард зохион байгуулсан хөрөнгө оруулагчдаас санхүүжилт татах аян нь маш амжилттай болж, “Bank of China” тэргүүтэй томчуудаас нийт 500 сая ам.долларын санхүүжилт авахаар тохиролцоод байгаа юм.

Megvii Technology
Megvii Technology

Түүнчлэн “Megvii” фирм нь олон улсын логистикийн салбарт зориулан AI буюу хиймэл оюун ухаанд суурилсан роботууд, холбогч бүхий мэдрэгчүүд, үйлдлийн системүүд зэрэг өндөр технологийн бүтээгдэхүүнүүдийг нийлүүлэхэд зориулан 296 сая ам.долларыг зарцуулах юм.

Эх сурвалжийн мэдээлснээр “Megvii”-гийн томоохон хэрэглэгчдийн нэг нь БНХАУ-ын засгийн газар ажээ. Дэлхийн хамгийн их хүн амтай Хятад улс нь ард иргэдээ хянаж байхын тулд хиймэл оюун ухаанд суурилсан дижитал хяналтын систем ажиллуулахдаа “Megvii”-гийн технологийг ашигладаг.

эх сурвалж: Forbes.com

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here