tsag-barimtlah-japan
Цагийг ягштал баримталдаг гайхалтай хүмүүс...

Монголчууд цаг хугацааг алттай адилтган зүйрлэж ирсэн ч, нийгэмд цаг барих асуудлыг чухалчилдаггүй.

Цаг барихтай холбоотой нэгэн жишээ хэлье,  Японы засгийн газрын сайд Ёшитака Сакурада нь парламентын уулзалтад ердөө гурван минут хоцорсныхоо төлөө иргэдээсээ уучлал гуйсан байдаг.

Yoshitaka Sakurada
Японы засгийн газрын сайд Ёшитака Сакурада

Сөрөг хүчний зүгээс сайд Сакурадагийн хайнга хэнэггүй байдлыг хурцаар шүүмжилж, таван цагийн хугацаанд эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулсан юм.

~Цагийг ягштал баримталдаг гайхалтай хүмүүс…~

Олон нийтийн зүгээс ч түүнд дургүйцлээ хүчтэй илэрхийлсэн тул хэдэн өдрийн дараа Ёшитака сайд албан ёсоор уучлалт гуйж, дахиж ийм хариуцлагагүй үйлдэл гаргахгүй гэдгээ амласан юм.

Японд зөвхөн улс төрчид ч биш, бизнесийн байгууллагууд, ажлын орчинд цагийг сайтар мөрдөж, ажилтнууд ажлын байрандаа цагтаа ирэх, үйлчилгээний байгууллагууд цагийг баримтлахад анхаарлаа хандуулдаг.

Эргэн сануулахад 2018 онд JR буюу Японы метроны төв компанийн галт тэрэг хөдлөх цагаасаа 25 секундээр түрүүлж явсныхаа төлөө олон нийтийн зүгээс хүчтэй шүүмжлэлд өртөж, фирм уучлалт гуйсан билээ.

Хамгийн гол нь ажил олгогчид, бизнес эрхлэгчид, төрийн байгууллагууд нь цаг бариулах гэж дарамтлаад байдагтаа бус, ажилчдын өөрсдийнх нь далд ухамсарт “Цагийг заавал баримтлах ёстой” гэсэн суурь төлөвшил сууж өгсөн байдагтай холбоотой.

19 настай их сургуулийн оюутан Иссей Изава хэлэхдээ “Миний эцэг эх үргэлж л цагтаа хоцрохгүй байхыг зааж сургадаг. Хэрэв чи хоцорлоо гэхэд түүний ард хэчнээн олон хүнд таагүй үр дагавар өөрөө мэдэхгүйгээр нялзааж байдаг гээч хэмээн сургадаг” гэжээ.

Тэгвэл 35 настай Канако Хосомура гэгч айлын эзэгтэйн хувьд цагаа баримталдаггүй хүнээс найз нөхрийн харилцаагаа таслахад хэзээд бэлэн бөгөөд хэн нэгнийг хүлээлгэнэ гэдэг хамгийн бүдүүлэг зүйл хэмээн тодорхойлж байна.

Цаг үл баримтлах, ажлын байрны хоцролтоос шалтгаалан тухайн байгууллага, улс оронд санхүүгийн асар их хохирол учирч байдаг. 2017 онд л гэхэд Их Британи улсад ажлын байрны хоцролтоос болж, 9 тэрбум фунт стерлинг буюу 11.7 тэрбум ам.долларын хохирол эдийн засагт учирчээ.

Тэгвэл АНУ-ын Нью-Йорк мужид л гэхэд өнгөрсөн жил цаг баримталдаггүй залхуу ажилчдын улмаас 700 сая ам.долларын хохирол, Калифорния мужид 1 тэрбум ам.долларын хохирол учирсан байдаг аж.

Цаг барих нь асар том хүмүүжил, соёлын илрэл бөгөөд улс орон дэвжин дээшилж, хөгжин цэцэглэхийн суурь юм.

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here