Netflix
Хөл хорионы үед “Netflix”-ийн шинэ хэрэглэгчдийн тоо огцом өсчээ

“Netflix” компанийн төлбөртэй үйлчилгээг ашигладаг хүмүүсийн тоо энэ оны эхний улиралд 15.8 саяар нэмэгджээ. Өнгөрсөн оны мөн үед шинээр бүртгүүлсэн гишүүний тоо 9.6 саяд хүрч байсан аж. Энэ тухай тус компанийн мягмар гарагт танилцуулсан тайланд дурджээ.

Ийм үзүүлэлттэй байгаа нь шинжээчдийн таамгаас хоёр дахин илүү байгааг компани онцолжээ. Энэ оны эхний улиралд шинэ хэрэглэгчийн тоо 7 сая орчимд хүрнэ гэж компани таамаглаж байсан аж.

“Үзэлтийн тоо болон гишүүдийн тоо нэмэгдэж байгаа нь түр зуурынх юм” хэмээн тайланд дурдсан байна. Өөрөөр хэлбэл, коронавирусний цар тахлын улмаас дэлхий дахинд тогтоосон хөл хорионы арга хэмжээ цуцлагдахын хэрээр үзэлт болон гишүүдийнх нь тоо буурна гэж компани таамаглаж байгаа аж.

Өнгөрсөн оны эхний улиралд 4.52 тэрбум ам.долларын орлоготой ажиллаж байсан “Netflix” компани энэ оны эхний улиралд 5.77 тэрбум ам.долларын ашиг орлого олжээ. Энэ хугацаанд цэвэр ашиг орлого 344 сая ам.доллароос 709 сая ам.доллар болж өссөн байна.

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here