Instagram influencer-ganzaya
Хүчирхэг "Instagram influencer" болохын тулд...

              Цахим орчинд бизнес эрхлэх боломж хүн бүрийн өмнө нээлттэй болжээ. Өөрийн цахим хуудаснаа өнгөлөг, сонирхолтой контентийг бүтээж түүгээрээ олон мянган дагагчийг цуглуулж сурталчилгаа хий боломж хүн бүрийн өмнө нээлттэй. Үүний нэг хэрэглүүр болох инстаграм дээр маш олон дагагчтай, төлбөртэйгөөр бусдын сурталчилгааг хувийнхаа хуудсанд байршуулдаг хүмүүс бий.

Инстаграм өнөөдөр тогтмол 800 сая хэрэглэгчтэй, үнэ цэнэтэй, хүчирхэг платформ болж хувираад байна. Өөрсдийн брэндийг, бизнесээ сурталчлах гэсэн хэн бүхний ашиглах ёстой платформуудын нэг нь яах аргагүй инстаграм юм. Хүмүүс Influencer буюу олон дагагчтай хүмүүсийн оруулж буй постууд, сурталчилгаанаас санаа авч худалдан авалт хийдэг нь судалгаагаар тогтоогдсон зүйл.

~Хүчирхэг “Instagram influencer” болоход тань туслах чухам санамжаас…~

Өөрийнхөө түүхийг олон нийттэй хуваалц

Та зүгээр л зурагнуудаа оруулсаар байгаад “Instagram influencer” болно гэвэл буруу бодож байна шүү. Зурагнуудын тайлбар хэсэг зурагтайгаа адилхан ач холбогдлыг тээж байдаг гэнэ. Та тэрхүү зурагнуудын тайлбарт ямар учиртай зураг, яаж авахуулсан, юуны талаар өгүүлэх гэснээ хуваалцах нь бүр ч илүү дүнтэй байдаг. Зургийг чинь үзэж, тайлбарыг уншиж байгаа хүний сэтгэл хөдөлснөөр, танд итгэл төрж, таныг дагаж, харилцаа холбоо үүсдэг байна. Гол нь зургийг дагалдах түүх зохиомол бус, жинхэнэ, зүрх сэтгэлийн гүнээс гарч байх нь хамгийн чухал шүү.

Контентыг тогтмол оруулах

Инстаграм дээр олон дагагчтай influencer болохын тулд зайлшгүй шаардлагатай алхмуудын нэг нь тогтмол хөтлөн явуулахад оршино. Ихэнх influencer-ууд өдөрт 1 пост заавал оруулдаг. Гэхдээ зарим нь өдөрт хэд хэдэн удаа юм уу, долоо хоногтоо хэдэн пост оруулах нь бий. Контент оруулах давтамж нэмэгдсэнээр хүмүүсийн хариу үйлдэл үзүүлэх давтамж, реакц нэмэгддэг болохыг судалгаа харуулсан байдаг. Мөн постуудаа оруулах дараалал, хуваарийг гаргах нь танд төвөгтэй санагдаж байвал, Buffer, Planoly, Preview, Ripl зэргийг ашиглаад үзээрэй. Эдгээр платформууд нь танд контент бүтээх, түүнийгээ нийтлэх он сар өдрийн тов гаргахад тусалдаг.

Зөв hashtag-ийг ашиглах

Hashtag-ууд нь таны контентыг Инстаграмын өөр хэрэглэгчид олж үзэхэд тусалдаг гол хэрэглүүр юм. Инстаграмын зүгээс танд нэг зурагт хамгийн дээд тал нь 30 hashtag хийх боломжийг олгодог. Миний хувьд та бүгдийг нь ашиглах хэрэгтэй л гэж зөвлөмөөр байна. Хүмүүс хайлтын илэрц ихтэй hashtag-уудыг ашиглах нь сайн хэмээн боддог нь харьцангуй ойлголт юм. Харин ч эсрэгээр хайлтын илэрц ихтэй hashtag ашиглавал, тэр хэрээр өрсөлдөөн ч их байна гэсэн үг. Тэр ч үүднээс таны оруулсан постыг бусад хүмүүс олж харах магадлал тэр хэрээр багасна. Түүний оронд 10,000–100,000 хайлтын илэрцтэй hashtag ашиглавал илүү үр дүнтэй гэж зөвлөе.

Бизнесийн аккаунттай болох

Хэрэв та үнэхээр л Инстаграмын influencer болохоор эргэлт буцалтгүй шийдсэн бол тэр нухацтай байдлаа үйлдлээрээ харуулж яагаад болохгүй гэж? Бизнес аккаунттай болох нь та илүү нухацтай ажиллаж эхлэхийн шинж тэмдэг юм. Та бизнес аккаунттай болохын хамгийн том чухал ашиг тус гэвэл бүх дотоод мэдээлэл, статистик авах боломж нээгддэг. Та өөрийнхөө дагагч нарын нас, хүйс, сонирхлын талаар мэдээллийг авахын сацуу аль постууд хүнд илүү хүрч байгааг сайтар мэдэж, хариу үйлдлүүдийг дүгнэх боломж бүрддэг.

Инстаграмын Story хүчээ аваад байна

Instagram-ын story нь яг одоо хүчээ аваад байгаа гэдгийг та надаар хэлүүлэлтгүй мэднэ. Хүмүүс instagram story ашиглан бүхнээ хуваалцах нь улам л нэмэгдэж байна. Бүр тодруулбал, Инстаграмын хэрэглэгч 200 сая хүн өдөр бүр Story-г ашиглаж байгаа юм. Таны дагагч биш боловч, Stories цэсээс таныг олж авах хүмүүс зөндөө бий. Та Stories-д өөрийн сториг оруулахдаа hashtag юм уу location/байршлаа заавал оруулж байгаарай. Мөн өөрийн сториг хийхдээ бусад хүний аккаунт, найзуудаа tag хийх аваас таны постыг бүр олон хүн олж үзнэ.

Эцэст нь зөвлөхөд, та ганц хоёр өдрийн дотор “Instagram influencer” болж чадахгүй. Та тэвчээртэй байж, аль болох цаг зав, сэтгэл зориулж, Instagram-аа хөтөлснөөр өөрийн гэсэн бодит хүрээлэл, дагагч бүхий Influencer болно.

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here