mish-brand-herchsen-mongol-nogoo-05
Хэрчсэн монгол ногооны анхдагч 'МИШ' брэнд

Баялаг үйлдвэрлэгчдид улам нэмэгдсээр. Орчин цагийн цаг зав хомс хэрэглэгчдэд яг цав нийцсэн хэрчсэн монгол ногооны анхдагч “МИШ” хэмээх брэнд мэндэлжээ. Ногоог хэрчиж, хагас боловсруулан, савлаад худалдах санааг Монголдоо анх нэвтрүүлсэн тэрбээр МИШ брэндээрээ олонд хэдийнэ танигдсан.

Тус брэндийг хүмүүс “Эхнэр авах шаардлагагүй боллоо” гэдэг рекламаар нь бүр ч илүү мэднэ. Гэхдээ МИШ-ийн таван цуврал, багц рекламнаас хүмүүс ганцхан үүнд хэт ач холбогдол өгж, туйлширсан юм билээ. Шинийг санаачлан, Монголдоо анхдагч болж яваа хүчирхэг бүсгүй Б.Ундармаатай ярилцлаа.

Тус брэндийн үүсгэн байгуулагч Б.Ундармаа “Олны цаг, завыг хэмнэхийн тулд МИШ брэндийг бий болгосон юм. Бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхийн тулд бичиг баримт бүрдүүлэх, тоног төхөөрөмжөө авах, ажиллах хүчээ бүрдүүлэх энэ тэр гээд үнэхээр амаргүй юм билээ. Тэгж явсаар зургадугаар сард үйлдвэрээ нээсэн. Гурван сар гэдэг харин ч богино хугацаа юм шиг байна лээ. Би маш их яарсан. Ногоог хэрчиж, савлаад зарах цоо шинэ санаа биш.

Монголчууд л одоо хэрэглэж эхэлж байгаа болохоос гадаадын орнуудад нэвтэрчихсэн зүйл. Тиймээс өөр хүнд миний санаа төрж явахыг үгүйсгэх аргагүй. Тэгээд л яарсан хэрэг. Зургадугаар сарын 1-нээс анхны бүтээгдэхүүнээ гаргаж эхэлсэн. Гэтэл буруу тоног төхөөрөмж авчихаж. Ногооны хэрчилт болдоггүй ээ.

~Хэрчсэн монгол ногооны анхдагч ‘МИШ’ брэнд~

Миний санаанд хүрдэггүй. Ойр дотны хүмүүс, найз нөхөд ч бас зөвлөв. Тэгэхээр нь дахиж алдахгүйн тулд тоног төхөөрөмжиндөө 100 хувь хөрөнгө оруулалт хийсэн. Бизнесээ дөнгөж эхлүүлж, ашиг хүртээгүй байж тийм хүндрэлтэй тулгарах хэцүү юм билээ.

Бид МИШ-ийг үйлдвэрлэхдээ ногоог шууд арилгаад, хэрчээд л зарчихаагүй. Хүнсний аюулгүй байдал маш чухал. Хүнсний ногоо хурдан муудах эрсдэл ихтэй. Төмсийг л гэхэд усанд жаахан сойход харлачихдаг шүү дээ. Тиймээс бид хэрэглэгчдэд эрүүл хүнс борлуулахын тулд лабораторид маш олон удаа туршсан, мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авсан.

Хэрэглэгчид манай бүтээгдэхүүнийг хэрэглэх заавар, шошгийг сайн харах хэрэгтэй. МИШ-ийг долоо хоногийн хугацаанд зөв хадгалаад хэрэглэх боломжтой, 100 хувь байгалийн цэвэр бүтээгдэхүүн.

Ямар нэг химийн бодис огт хэрэглэдэггүй. Үүнийгээ хаана ч нүүр бардам хэлнэ, харьяа яамны шалгуурыг давсан. Манайх таван ажилтантай. МИШ таван нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна” хэмээн нэгэн ярилцлагадаа хэлсэн байна.

“МИШ” брэндийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авах боломжтой

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here