borluulaltiin-talaarh-zowlomj
Худалдан авагч бүрт ач холбогдол өг

Аливаа худалдан авагчдын 56 хувь нь өөрсдийг нь таньдаг, нэрээр нь мэддэг худалдан борлуулагчаас бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ авах дуртай байдаг нь тогтоогдсон.

Өнгөрснийг нь мэддэг байх

Таны өмнөх худалдан авалтуудын талаар мэдээлэлтэй худалдагч, борлуулагчаас юм худалдаж авах, үйлчилгээ авах нь амар хялбар, дөхөм байдаг гэж 65 хувь нь хариулжээ.

Юу хүсч байгааг нь гадарладаг байх

Судалгаанд оролцсон хүмүүсийн 58 хувь нь таны өмнөх худалдан авалтууд дээр үндэслээд дараачийн худалдан авах бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгож, зөвлөдөг хүмүүст дуртай байдаг гэнэ.

Жишээ: Хэрэв та өмнө нэг электрон барааны дэлгүүрээс Sony Playstation тоглоомын консол худалдан авч байсан бол, дараа очиход өөрийг тань таниад зогсохгүй Nintendo Wii ч юмуу, шинэ төрлийн консол санал болгож ярилцах нь танд таатай сэтгэгдэл төрүүлнэ.

Аль эсвэл өмнө та гутал худалдан авч байсан газраа очиход менежер танимхайран инээмсэглэж, манайд шинэ загварын ийм гутал ирсэн, таны өмнө авч байснаас ялгаатай нь ийм гэх зэргээр давуу талуудыг ялгаж тайлбарлаж өгөх нь худалдан авалт хийх магадлалыг нэмэгдүүлдэг. Худалдан авагч бүрт АЧ ХОЛБОГДОЛ ӨГ. Таны бизнест амжилт хүсье.

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here