dj-02
Хорин зургаан насандаа 44 сая долларын хөрөнгөтэй болсон ДИЖЭЙ

Гурван жилийн өмнө түүнийг хэн ч таньдаг байгаагүй. Тухайн үед толгойдоо цагаан өнгийн хөөдөг чихрэн хэлбэртэй дуулга угласан учир битүүлэг хүн Лос Анжелес хотын нисэх буудалд газардсан байдаг.

Тэрбээр хилийн шалган нэвтрэхээр орох гэхэд нисэх буудлын хамгаалалтын ажилтан дуулгаа авахыг шаардсан бөгөөд түүнтэй хэл амаа ололцох гэж нилээд мунгинасан гэдэг.

Тэгвэл өнөөдөр тэрхүү нууцлаг хүн зөвхөн хувийн онгоцоор зорчих болсон төдийгүй, 44 сая ам.долларын хөрөнгөтэй шилдэг DJ болж чадаад байна.

Сүүлийн 2 жилийн хугацаанд түүний гаргасан дуунууд, хамтран ажилласан уран бүтээлүүд нь тогтмол хит болж байгаа юм.

“Marshmello”-гийн Youtube суваг нь дэлхийн хэмжээнд 50 дугаарт эрэмбэлэгдээд зогсохгүй, сар бүр 250 сая хандалт, 1.4 сая шинэ дагагчтай болж байна.

“Calvin Harris”, “Marshmell”o зэрэг дэлхийн хэмжээний DJ нарын онцлог бол тэд зөвхөн DJ хийхээс гадна гайхалтай продюсер, ая зохиогч, олон нийтийн таашаалд юу нийцэхийг маш сайн мэдэрдэг явдал гэж мэргэжилтнүүд тодорхойлдог.

Өнөөдөр “Marshmello”-гийн өмсдөг дуулга нь дотроо агааржуулалтын иж бүрэн системтэй, LED гэрлүүд нь програмчлагдсан тохиргоотой, ердөө 8-хан паунд жинтэй гэнэ. Үнэ нь 55,000 ам.доллар.

DJ “Marshmello”-гийн хамгийн том онцлог нь тэрбээр өдгөө хүртэл дуулгаа авч, олон нийтэд нүүрээ харуулаагүй л байна. Түүний хамтран ажилласан шилдэг уран бүтээлүүдээс онцолбол Khalid-тай хамтарсан “Silence”, Селена Гомезтой хамтарсан “Wolves” зэргийг нэрлэж болно.

Ямартай ч, DJ “Marshmello” алдарт Forbes сэтгүүлийн 11-р сарын 30-нд худалдаанд гарах шинэ дугаарын нүүр хуудсанд заларчээ. Дэлхийн Топ 5 DJ нарын нэгт тооцогдож буй “Marshmello”-гийн жинхэнэ нэр нь Крис Комсток, нас нь 26 гэж Forbes сэтгүүлээс мэдээлжээ.

J “Marshmello”-гийн амжилтын нууц гэвэл анхаарал татахуйц брэндинг, дүр төрх, авьяас ур чадвар, цаг үеэ олсон менежмент хэмээн Forbes онцолж байна.

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here