Том Хэнкс
Холливудын АЛТАН ХОС, хуримынхаа 33 жилийн ойг тэмдэглэв

Холливудын хамгийн аз жаргалтай хосууд болох нэрт жүжигчин Том Хэнкс, гэргий Рита Вильсоны хамтаар хуримынхаа 33 жилийн ойгоо тэмдэглэж байна.

Хосууд өөрсдийн аз жаргалтай амьдралыг 1988 онд эхлүүлж, хоёр ч хүүтэй болсон байдаг. Үргэлж хамтдаа гэсэн имиджтэй Том, Рита хоёр олны өмнө байнга цугтаа харагддаг төдийгүй, өнгөрсөн жил хоёулаа “Ковид 19”-ийн халдвараар өвчилж, энэ асуудлыг хамтдаа даван гарсан билээ.

Дашрамд хэлэхэд Том Хэнкс нь Рита Вильсонтой анх 1981 онд танилцаж, 1984 онд хамт кинонд тоглож байсан бөгөөд 1986 он гэхэд анхны эхнэр Самантагаас хөндийрч, 1987 онд гэрлэлтээ цуглуулснаар 1988 онд Ритатай хуримаа хийж байжээ.

Тэд хамтдаа байхдаа үргэлж инээлдэж, байнгын аз жаргалтай байдаг тул Холливудын АЛТАН ХОС хэмээн нэрийддэг.

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here