БЯЛУУЧИН
БЯЛУУЧИН
Үүнийг тэгээд идэж болох уу?… Зүсээд идэхэд дэндүү хайран, гайхалтай амттанг урладаг нэгэн бүсгүйг энэ удаад онцолж байна. М.Наранчимэг нь нягтлан бодогч мэргэжилтэй ч бялуу урлаач болтлоо дуртай зүйлдээ шимтэн дурласан түүний хөдөлмөр, хичээл зүтгэлийг онцолж буй нь энэ. Хобби нь хүнийг хөгжүүлдгийн жишээ энэ биз ээ. Хоол, унд амттай байхаас гадна гоё чимэглэн, тавагласан байвал сэтгэлээрээ хүн цаддаг гэдэг шүү дээ. Түүнтэй адил таны “бүтээл” бүрээс идэхээс өмнөх тэрхүү сэтгэл цадалт, нүд баясгах мэдрэмжийг харж болохоор байна.
byluuchin
Хоббигоо мэргэжил болгосон “БЯЛУУЧИН”

Таны урласан бялуунуудыг харахад үнэхээр урлагийн бүтээл мэт. Юу таныг энэ зүйл рүү татав?
Эмэгтэй хүн бүр гэрээ цэгцлэх, чимэх, ширээгээ гоё засах зэрэг янз бүрийн чимхлүүр ажилд их дуртай байдаг даа. Тэр зан нөлөөлөхөөс гадна ээж минь тогооч мэргэжилтэй хүн байсан юм. “Саран кэйк” гээд бялууны жижигхэн цехтэй. Харин би гэдэг хүн нягтлан бодогч, бялуу хийх, чимэх зэрэгт ер сонирхолгүй. 2009 онд ижийгээ бурхан болсны дараа ээжийнхээ ажлыг үргэлжлүүлэх хүсэл төрж байсан юм. Тэгээд анх 2012 оноос бялуу хийж, чимэглэж эхэлсэн. Гараас минь юм гараад л, гэрийнхэн маань урам өгч, найзууд ч эхнээсээ захиалга өгөөд энэ ажилд улам дурлах болсон доо.

byluuchin
Хоббигоо мэргэжил болгосон “БЯЛУУЧИН”

Яг асууя гэж бодож байлаа. Наранчимэг бүсгүйн бялуунууд дээр “saran cake” гэсэн тамга дагалддаг нь ийм учиртай байх нь ээ?
Тиймээ, энэ бүхэнд ээж минь их нөлөөлсөн. Бас би зурах их дуртай хүүхэд байсан. Дунд сургуулийн хичээлийн завсарлага болоход дэвтэр дээр загварын хувцас, эдлэл, модель зураад л суучихдаг байлаа. Энэ бүхэн бялуу урлахад их дөхөмтэй.

byluuchin
Хоббигоо мэргэжил болгосон “БЯЛУУЧИН”

Үнэхээр дан ганц бялуу урлахаас гадна суурийг нь хүртэл чимэглэх нь таны энэ мэдрэмжээс үүдэлтэй байх нь ээ?
Тийм шүү. Дан ганц бялуугаа чимэглэхээс илүү суурины хажуу талын тууз, түүний өнгө, дизайн гээд бүхий л зүйлийг хослуулах хэрэгтэй байдаг. Тэгж байж цогц зүйл бэлэн болдог юм.

byluuchin
Хоббигоо мэргэжил болгосон “БЯЛУУЧИН”

Энэ төрлийн бялуу хийхэд хэдий хугацаа зарцуулдаг вэ?
Захиалгаа аваад, долоо хоногт л багтааж хийдэг дээ. Түүнээс богино хугацаанд яарч сандарч хийхээр гараас юм гардаггүй юм.

byluuchin
Хоббигоо мэргэжил болгосон “БЯЛУУЧИН”

Хүүхдүүдийн хайртай хүүхэлдэйн баатруудаас нь эхлээд бүсгүй хүн, эд хэрэглэл, бүр монгол ахуй, хээ угалз, морин хуурыг ч бүтээсэн байдаг юм билээ. Ер нь хэцүү зүйл нь юу байдаг вэ?
Хэцүү гэж, шантрах ухрах зүйл байдаггүй ээ. Учир нь өөрөө дурлаж, бүр шимтэж хийдэг болохоор их сайхан. Чихэвч зүүгээд л, дуртай дуугаа сонсон, орчноос тасарч байгаад л хийдэг дээ.

byluuchin
Хоббигоо мэргэжил болгосон “БЯЛУУЧИН”

Тэр олон чимхлүүр ажил, хээ угалзыг хийдэг багаж, хэрэглэлүүд нь хүртэл нарийн юм билээ?
Багажууд маш чухал. Яг л зориулалтынх нь нарийн хэрэглэлүүд байдаг. Тэр дунд зориулалтын хээнүүд ч бий. Хээ гаргах боломжгүйг нь цаасан дээр зургийг нь гаргаж, зүсч бэлтгэдэг. Жишээ нь, морин хуур, өлзий хээ, шагай зэрэг монгол ахуйтай холбоотой хээ угалз Америкт худалдаалагдахгүй шүү дээ.

byluuchin
Хоббигоо мэргэжил болгосон “БЯЛУУЧИН”

Хэт чимэглэсэн фондант төрлийн бялуу химийн будагч бодистой гэсэн ойлголт олны дунд байдаг. Энэ тухайд?
Би бялуунд ордог бүтээгдэхүүн, багаж хэрэглэлээ бүгдийг нь Америкаас захиж авдаг. Тэдгээр нь яг л хүнсний технологийн дагуу хийгдсэн, Америктаа хүлээн зөвшөөрөгдөж, хэрэглэгддэг бүтээгдэхүүнүүд байдаг. Хэдий энэ бүхэн үнэтэй тусдаг ч Хятадаас ч юмуу, өөр улсаас хямдыг нь бодож, бүтээгдэхүүнээ авахыг хүсдэггүй юм. Учир нь яг л хийцэндээ тохирсон чанар, амтыг мэдрүүлэхийг зорьдог. Фондант нь өөрөө яг л баримлын шавар шиг юуг л бол юуг хийж болно. Америкчууд чихрэн бялуу ч гэж нэрлэдэг. Чихэрлэг болохоор үнэрээр нь тагтаанууд ирээд цонхны тавцан дээр суучихнаа. Их хөөрхөн.

byluuchin
Хоббигоо мэргэжил болгосон “БЯЛУУЧИН”

Энэ их хүч хөдөлмөр, цаг зав зарцуулсан бүтээлийн үнэлгээ хэд орчим байх уу?
Бусад бялуутай харьцуулвал өртөг нь өндөр шүү. Доод тал нь 170 мянгаас эхэлдэг дээ.

byluuchin
Хоббигоо мэргэжил болгосон “БЯЛУУЧИН”

Гэхдээ захиалсан хүмүүс үнэ өртгөөс илүү сэтгэл ханамжийг авдаг болов уу гэж бодож байна?
Тэгэлгүй яахав. Үнэхээр баярлаж, талархсан үгс байнга хэлдэг, урам өгдөг.

byluuchin
Хоббигоо мэргэжил болгосон “БЯЛУУЧИН”

“SARAN CAKE”-ийн ирээдүйг юу гэж төлөвлөдөг вэ?
Цехийн хэмжээнд олныг үйлдвэрлэх бус хүмүүсийн захиалгын дагуу цор ганцыг л зориулж хийдэг өөрийн гэсэн урлан, салонтой болохыг хүсдэг. Мөн энэ ондоо бялуу урлах дуртай, сонирхолтой бүсгүйчүүддээ зориулаад сургалт зохион байгуулахаар төлөвлөж байна.

byluuchin
Хоббигоо мэргэжил болгосон “БЯЛУУЧИН”

Гэрээрээ бялуу урладаг олон бүсгүйчүүд байдаг юм билээ. Та тэдэнд хандаж юу гэж зөвлөх вэ?
Хийж буй зүйлээ цэвэр, нямбай сэтгэл гарган хийхэд л сайхан харагддаг юм. Нямбай хийж байгаарай л гэж хэлье дээ.

byluuchin
Хоббигоо мэргэжил болгосон “БЯЛУУЧИН”
byluuchin
Хоббигоо мэргэжил болгосон “БЯЛУУЧИН”
byluuchin
Хоббигоо мэргэжил болгосон “БЯЛУУЧИН”
byluuchin
Хоббигоо мэргэжил болгосон “БЯЛУУЧИН”
byluuchin
Хоббигоо мэргэжил болгосон “БЯЛУУЧИН”
byluuchin
Хоббигоо мэргэжил болгосон “БЯЛУУЧИН”
byluuchin
Хоббигоо мэргэжил болгосон “БЯЛУУЧИН”
byluuchin
Хоббигоо мэргэжил болгосон “БЯЛУУЧИН”
byluuchin
Хоббигоо мэргэжил болгосон “БЯЛУУЧИН”
byluuchin
Хоббигоо мэргэжил болгосон “БЯЛУУЧИН”
byluuchin
Хоббигоо мэргэжил болгосон “БЯЛУУЧИН”
byluuchin
Хоббигоо мэргэжил болгосон “БЯЛУУЧИН”
byluuchin
Хоббигоо мэргэжил болгосон “БЯЛУУЧИН”

эх сурвалж ярилцсан: Б.Ууганцэцэг

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here