suun-tsagaan-buluunii-yasnii-shol
Химийн нэмэлт орцгүй "Үхрийн булууны ясны шөл" үйлдвэрлэж байна

Монголчууд бид эрт үеэс л шөлөөр цадаж, төлөөр баяжна хэмээн ярьдаг. Тэгвэл шөл нь дан ганц цатгахаас илүү эрүүл мэндийн маш өндөр ач холбогдолтой гэдэг хэлц үг гүн гүнзгий утга агуулгатай юм.

Иймд цэвэр үхрийн булууны ясны шөл нь цус төлжүүлэх, ядаргаа тайлагдана, , элэг тэтгэдэг ба элэгний сульдаа өвчин тайтгардаг. Мөн маш их олон төрлийн кальци амин дэм агуулагдсан байдгийг эрдэмтэд нотолжээ.

Тэгвэл “Эхү” ХХК, “Ханжаргал” Төрийн бус байгууллага хамтран “Сүүн цагаан” булууны ясны шөл үйлдвэрлэж буй. Тус хамт олны гаргаж буй үхрийн булууны ясны шөл нь ямар нэгэн химийн нэмэлт орцгүй экологийн цэвэр бүтээгдэхүүн юм.

Бүх насны хүмүүс хэрэглэхэд тохиромжтойгоос гадна ямар нэгэн амт орлуулагч ороогүйгээр онцлог. Үхрийн булууны ясны шөлийг маш удаан хугацаагаар буюу булууны ясыг бутартал нь буцалгаж байж кальцийг гаргаж авдаг. Яс нь гарсан булууны яс нь цагаан өнгөтэй сийрэг хөнгөн цагаан өнгөтэй хэврэг болдог.

Уг кальцитай шөлийг хэрэглэхэд хялбар байхаар маш нарийн жорын дагуу хийж хөлдөөгөөд шууд гэсгээж хэрэглэх маягаар хийж, хүн уг шөлнөөс өдөрт зөвхөн 200грамаар уухад л маш олон шим тэжээл, эрдэс бодисыг авах боломжтой.

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here