Protein-uildwer-01
Хаягдал яс, зэм боловсруулах 'Protein' үйлдвэр нээгдлээ

Монголын анхны бүрэн автоматжуулсан мах ясны уураг, малын гаралтай тос боловсруулах PROTEIN үйлдвэр ашиглалтад орлоо.

Гахай, тахиа, загасны тэжээлийн уураг болон малын гаралтай тос үйлдвэрлэх “Protein” үйлдвэр Эмээлтэд нээлтээ /2019-02-15/ хийлээ. Үйлдвэр өдөрт малын гаралтай 96 тонн хаягдал түүхий эд боловсруулж 24 тонн тэжээлийн уураг, малын гаралтай 17 тонн тос үйлдвэрлэх хүчин чадалтай юм байна.

Өнөөдрийн байдлаар Монголчууд малаас гарах түүхий эдийн 30% буюу зөвхөн тураг махыг хүнсний зориулалтаар ашиглаж байна. Энэ нь бид жилдээ дунджаар 386 мянга гаруй тн малын гаралтай түүхий эдийг дайвар, яс, сэг, зэм болгон хаядаг гэсэн үг юм.

protein
Малын гаралтай дайвар, яс, сэг, зэм зэргийг боловсруулна

“PROTEIN” үйлдвэр нь Монголд байгуулагдсанаар малаас хаягдал болон үлдэж байгаа их хэмжээний түүхий эдийг боловсруулж өндөр чанартай мах ясны уураг, малын гаралтай тос болгон боловсруулан малаас гарах ашиг шимийг нэмэгдүүлэх стратегийн чухал ач холбогдолтой ажил болж байгаа юм.

~Хаягдал яс, зэм боловсруулах ‘Protein’ үйлдвэр нээгдлээ~

Засгийн газар, нэмүү өртөг шингэсэн, олон улсын чанар, стандартын шаардлага хангасан, өрсөлдөх чадвартай, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлж, ажлын байр, гадаад, дотоод худалдааны эргэлт, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхээр “Үйлдвэржилт 21:100” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа.

PROTEIN
PROTEIN

Энэ үүднээс үйлдвэрийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцлоо. Тэрээр хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалангийн салбараа хөгжүүлж эрүүл хүнсээр иргэдээ хангах, улмаар хүнс экспортлогч орон болох зорилтыг хэрэгжүүлэхэд “Protein” үйлдвэр хувь нэмэр оруулна гэдгийг тэмдэглэв. Баялаг бүтээн, ажлын байр бий болгож байгаа аж ахуйн нэгжүүдээ Засгийн газар бүх талаар дэмжиж, хамтран ажиллана гэж хэллээ.

Protein
Үйлдвэрийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцлоо /201-02-15/

Манай улс жилд 18 орчим тэрбум төгрөгийн тэжээлийн уургийг импортоор авдаг. Гахай, тахианы эрчимжсэн аж ахуйн тэжээлийн уургийн 80 хувийг дангаараа хангах хүчин чадалтай энэ үйлдвэр ашиглалтад орсноор дээрх мөнгө дотооддоо үлдэх боломж бүрдэж байна.

Тэжээлийн уураг, малын гаралтай тос нь дэлхийн зах зээлд эрэлттэй бүтээгдэхүүнд тооцогддог учир цаашид гадаадад нийлүүлэхээр төлөвлөжээ.

“Protein” үйлдвэрийг Хөгжлийн банкнаас авсан зээлийн хөрөнгөөр байгуулж, Италийн “Impianti Carrera” компанийн дэвшилтэт тоног төхөөрөмж суурилуулжээ.

Protein Mongolia

"ПРОМОН ТРЕЙД" ХХК нь Монголын анхны малын гаралтай хаягдал түүхий эд боловсруулж яс махны уураг, малын гаралтай тос үйлдвэрлэх #PROTEIN үйлдвэрээ ашиглалтад өгөхөд бэлэн болоод байна.Тус үйлдвэр нь 100% Италийн IMPIANTI CARRERA брэндийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бүрэн автомат үйлдвэр бөгөөд өдөрт 100тнн малын гаралтай хаягдал түүхий эд яс, сэг зэмийг боловсруулж өндөр чанартай мах ясны уураг, малын гаралтай тос үйлдвэрлэх юм.#PROTEIN үйлдвэр нь байгуулагдсанаар малын бүтээгдэхүүнийхээ 70 орчим хувийг хаягдал болгон хаядаг манай орны хувьд малын ашиг шимийг нэмэгдүүлж, түүхий эдийг 100% ашиглан импортыг орлох, экспортод гаргах бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх стратегийн өндөр ач холбогдолтой ажил болж байна.

Gepostet von Protein Mongolia am Freitag, 15. Februar 2019

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here