Harry and Meghan-haanii-ger-buliin-durem-zorchiw
Харри, Меган нар Эзэн хааны гэр бүлийн дүрэмд харшилсан уу...

1. Меган Маркл албан ёсны арга хэмжээний үеэр хөхний даруулга зүүгээгүй аж

Эзэн хааны гэр бүлд эмэгтэй хүний хувцаслалтын тал дээр эртнээс уламжлан ирсэн хатуу дэг журамтай байдаг аж. Үүнд хүндэстгэлийн болон ёслолын арга хэмжээнд эмэгтэй хүн хэзээ ч хөхний даруулга өмсөхгүйгээгр оролцох боомжгүй аж. Харин энэхүү дүрмийг Хатагтай Меган зөрчсөн байна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийт, интернет хэрэглэгчид түүнийг хөхний даруулга өмсөөгүй байгааг олж харжээ.

2. Ханхүү Харри гэргийтэйгээ олны өмнө нялуурчээ

Мэдээж хааны гэр бүлд тэврэх, үнсэлт хийх нь элбэг байдаг, гэвч олны өмнө нялуурах нь зүй бус хэмээн үздэг байна. Хосууд энэ дүрмийг зөрчсөн байна.

3. Меган Маркл машины хаалгыг өөрөө хаасан нь бурууджээ

Энэ нь энгийн хүмүүс ч тийм ч сүртэй зүйл биш хэдий ч Хааны гэр бүлийн гишүүд үүнийг хийдэггүй юм байна. Ёс суртахууны мэргэжилтэн Уильям Хансон энэ нь том зөрчил биш ч “Хэрэв та хааны гэр бүлийн гишүүн эсвэл хүндэт хүн бол танд зориулж машины хаалгыг нээж, хааж өгөх ажилтнууд байдаг гэдгийг сана” хэмээн хэлжээ. Хатагтай Меганы хуучин зуршил нь ичгүүр дагуулж байна гэж үздэг байна.

4. Ханхүү Харри Карибын тэнгисийн аяллын дараа Мегантай уулзахаар Канад руу нисэв

Ханхүү Харри албан ёсоор мэдэгдэлгүйгээр Торонто хотод Меганы кино зураг авалт дээр очжээ. Албан ёсны айлчлалыг хувийн ажилтай нь хослуулах зохисгүй аж.

Учир нь Карибын тэнгисийн аяллын дараа хунтайж Харри Лондон руу буцаж очих ёстой байсан бөгөөд тэнд олон нийтийн арга хэмжээ төлөвлөсөн байсан боловч оронд нь Мегантай уулзахаар явсан нь ийн буруудсан байна.

5. Хатагтахй Mеган трико өмсдөггүйн дээр, хөлийн хуруу гарсан гутал өмсчээ

Трико өмсөх нь хааны гэр бүлийн гишүүдийн хувцаслалтад зайлшгүй байх ёстой элемент аж. Меган удаа дарааллан дүрмийг зөрчин түүгээр ч барахгүй хааны ёс зүйд үл нийцэх хөлийн хуруу ил гарсан өсгийт өмсчээ.

6. Ханхүү Харри, Меган Маркл нар далайн эрэг дээр хөл нүцгэн гишгэв

2018 оны 10-р сард Австрали улсад хийсэн айлчлалын үеэр алдарт Сидней Бонди наран шарлагын газар хосууд гутлаа тайлж, элсэн дээр хөл нүцгэн алхав.

7. Меган Маркл морины уралдааны үеэр өөрийн шошготой хүрэм өмсөөгүй байж

Жил бүр уламжлан болон зохиогддог “Морин уралдаан” нь хувцас болон тухайн хүний нэрийн шошготой хувцасны асуудалд хатуу шаардлага тавьдаг аж.

8. Меган Маркл хунтайж Харрийн өмнө алхах нь буруу

Хааны гэр бүлийн дүрэмд зааснаар гарал үүсэл, нэр төр нь доогуур бол хааны гэр бүлийн гишүүдийн ард  хоцорч үлдэх эсвэл алхах ёстой гэнэ. Меган Маркл олон нийтийн арга хэмжээний үеэр ханхүү Харригээс олон удаа түрүүлж алхаж байжээ.

9. Үг хэллэг нь хэтэрхий албан бус байжээ 

Ханхүү Харри, Меган Мэркл нарын хэлсэн үг хэтэрхий албан бус байжээ. Тэд Кенсингтоны ордон дахь албан ёсны инстаграм хуудсан дээр байрлуулсан Жоржийн зурагны доор сэтгэгдэл үлдээгээгүйн дээр хэтэрхий албан бус байсан нь олны дургүйцлийг хүргэжээ.

10. Меган Маркл хүндэтгэлийн арга хэмжээнд ихэвчлэн хар хувцас өмсдөг

Хааны гэр бүлд хар өнгө нь гашуудлын үеэр л голдуу ашиглагддаг бөгөөд энэхүү бичэгдээгүй уламжлал нь 1952 оноос хойш баримталж ирсэн дүрэм аж.

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here