Khan-bank-app
"Хаан банк"-ны аппликэйшний ОНЦЛОХ 5 шинэчлэл

ХААН Банк санхүүгийн хэрэгцээг тань улам хялбарчлах зорилгоор шинэчилсэн аппликэйшнийг нэвтрүүлжээ. Дижитал шилжилтийн нэг хэсэг болох уг ажлын үр дүнд харилцагчид гар утсаараа дамжуулан санхүүгээ удирдахад дөхөм болж буйн зэрэгцээ үйлчилгээний боломжууд ч өргөжжээ.

Эрхэм харилцагч танд “Khan bank” аппликэйшний ОНЦЛОХ 5 ШИНЭЧЛЭЛ-ийг танилцуулъя.

  • Гүйлгээ давтах тохиргоо. Тогтмол давтамжтай хийдэг гүйлгээнүүд бидэнд цөөнгүй бий. Та гар утасны аппликэйшнээ ашиглаж буй тохиолдолд үүнийг ганцхан товшилтоор шийдэх боломжтой. Мөн өөрийн данс хооронд гүйлгээ хийхэд нууц үг шаардахгүй.
  • Хувааж төлөх үйлчилгээ. Бусдаас мөнгө хүлээж авах, нэхэмжлэх, төлбөр хуваан төлөх үйлчилгээ амархан бас шуурхай боллоо.
  • Өнгөлөг тод харагдац. Аппликэйшн үзэмж нэмсэн нь танд сэргэг мэдрэмж төрүүлэх нь гарцаагүй.
  • Нэг цонхноос бүх үйлдэл. Өмнө нь интернэт банк, мобайл банк үйлчилгээнд бүртгүүлэхийн тулд зайлшгүй салбарт очих буюу вэбээр ханддаг байсан бол одоо энэ бүгдийг аппликэйшний тусламжтай шийдэх боломжтой болсон. Мөн цахим банкныхаа аль ч хувилбарт зөвхөн нэг нэвтрэх нэр, нууц үгээр хандаж болно.
  • Гаалийн төлбөр, татвар төлөхөд хялбар. Төрийн үйлчилгээг гар утасны аппликэйшнээрээ дамжуулан нүд ирмэхийн зуур авч, төлбөр тооцоог найдвартай, шуурхай аргаар шийдэх боломжууд цаашид улам бүр нэмэгдэх юм.

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here