UGG брэндийн нэр хоёр гүрнийг шүүхдэлцүүлж байна
UGG брэндийн нэр хоёр гүрнийг шүүхдэлцүүлж байна
Хахир хүйтэн өвлийн улирал хаяанд ирсэн байна. Монголчууд бид төдийгүй дэлхий даяар хүйтэн өвөл хөлөө дааруулахгүйн тулд Австралийн хонины нэхийгээр хийсэн UGG гуталнуудыг өмсөх дуртай байдаг. Тэгвэл Австраличуудаас гаралтай уг гуталны нэрээр Америк брэнд гутал үйлдвэрлэдэг байна. Австрали болон Америкчууд UGG брэндийн нэрийг авахын тулд шүүхдэлцэж байна.
ugg brand
UGG брэндийн нэр хоёр гүрнийг шүүхдэлцүүлж байна

Австраличуудын хэлж байгаагаар 1930-аад оны үед Хөх уулсад хамгийн анх Австралийн ugg гуталнуудыг хийж эхэлжээ. Шинэ Өмнөд Уэльсийн өвөл хүйтэн байдаг учраас хүйтнийг даван туулахын тулд хонинын нэхийгээр гутал хийж өмсөж эхэлсэн байна. Харин өнөө үед энэ гутал дэлхий даяар өмсөж хэрэглэдэг загварлаг гутал болжээ.

ugg brand
UGG брэндийн нэр хоёр гүрнийг шүүхдэлцүүлж байна

Энэ нэр нь Австраличуудын нэг хэсэг гэсэн утгатай Грек үг гэж тайлбарлаж байна. Гэтэл АНУ-ын Декерс Аутдор Корпораци саяхнаас UGG нэртэй гуталнуудаа худалдаалж эхэлжээ. Дэлхийн зарим оронд тус корпораци ugg гуталнуудыг зарах эрхийг авснаар Австраличууд өөрсдийн үйлдвэрлэсэн гутлыг зарах боломжгүй болсон байна. Тиймээс шүүхэд хандаж тус брэндийн нэрийг авахын төлөө өрсөлдөж эхэлжээ.

ugg
UGG брэндийн нэр хоёр гүрнийг шүүхдэлцүүлж байна

Калифорнид байдаг Декерс корпораци энэ оны эхний хагаст л гэхэд 209 сая долларын ашгийг өөрсдийн үйлдвэрлэсэн ugg гуталнаас олсон байна. Тус компани 1999 онд UGG гэж томоор бичсэн худалдааны тэмдэгтийг албан ёсоор бүртгүүлжээ.

ugg
UGG брэндийн нэр хоёр гүрнийг шүүхдэлцүүлж байна

Австралийн хонины нэхийгээр хийсэн хос гутал 48 австрали долларын үнэтэй байгаа бол Декерсийн Хятадад үйлдвэрлэсэн хос гутал 39 австрали долларын үнэтэй байна. Америкийн компаний үзэж байгаагаар энэ брэндийн нэрийг 1970-аад оны үед Асвтралийн иргэн гаргаж байсан гэжээ.

ugg
UGG брэндийн нэр хоёр гүрнийг шүүхдэлцүүлж байна
ugg
UGG брэндийн нэр хоёр гүрнийг шүүхдэлцүүлж байна

эх сурвалж: ubs.mn

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here